Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байжээ
2016-05-11

Германы Мюнхен хотын галт тэрэгний буудал дээр өчигдөр 15.00 цагийн орчимд хутгатай этгээд халдлага үйлдсэн. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархтжээ. Гэмт этгээд цагдаагийн ажилчдыг харсаныхаа дараа бууж өгсөн билээ. Тэрбээр иргэд рүү халдах үедээ “Бурхан байдаг юм”, “Та нар удахгүй үхэх болно” хэмээн хашгирч байжээ.

 

Олон нийт түүнийг ямар нэгэн исламын шашны бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж, цагдаагийнхан мөрдөж эхэлсэн байна. Мөрдлөгийн явцад түүнийг террорист бүлэглэлтэй холбоогүй, харин хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй болохыг тогтоожээ.

 

Цагдаагийн газраас “Сэжигтэн 27 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Эмчийн үзлэгээр сэтгэцийн өөрчлөлттэй болохыг тогтоосон” гэсэн байна.

 

“Гэмт этгээдийн цүнхнээс буу, хутга олсон. Түүний олон нийтийн сүлжээг шалгахад ямар нэгэн шашин болон террорист бүлэглэлтэй холбоо тогтоосон ул мөр олдоогүй” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин