МАХН нэр дэвшигчдээ тодруулжээ

img

Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна.  


Тодруулбал, тус намынхан “Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх юм байна. Хамгийн олон хүн амтай Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ.


Тухайлбал, Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Баатарням, М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдодов нар нэр дэвшихээр болсон байн. Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, Мөнхцэцэг, Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж, Чингэлтэйд Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав, Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт Ц.Хишигсайхан нар нэр дэвшихээр мандатаа авчээ. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
Муур багшын сайн дурын зоогнууд
2016-05-11
irgen:
ardchilsan nam MAH-uud mongolchuudiig hot huduuguur ni huvaan ali hedii ni songuulid yalalt baiguulsan met toglood jijig namuudiig laaz hoshigluulne gj bn shd. Edniig hen songohiig irged shiidne. Itgel evdsen ardchilsan nam unenees hazaisan ardiin namiig 4 jil harlaa shuu dee
2016-05-11
Зочин:
Ene namaar goridoj ner devsheed nemer baigaa yum uu daa zailuul. Enkhbayariin shantaajand l orj dee
2016-05-11
Зочин:
Эдгээр хүмүүс сайхан шатахндээ
2016-05-11