Меган Трейнор асуудалд оржээ

Лос Анжелес хотноо өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан 58 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Оны залуу уран бүтээлч” номинацид ялалт байгуулсан Британийн дуучин Меган Трейнор жингээсээ болж асуудалд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дуучин бүсгүй хэдхэн хоногийн өмнө “Me Too” гэх шинэхэн уран бүтээлээ гаргасан юм. Харамсалтай нь уг дууны клип сонсогчдод таалагдахаасаа илүү шүүмжлэлд өртжээ. Учир нь клип бүтээгчид дуучныг туранхай харагдуулахын тулд фотошоп ашигласан байна.
Меганыг бүжиглэдэг хэсгийг ажилчид фотошопоор янзлан бэлхүүсийг нарийнхан болгож, өгзгийг нь томсгосон байна. Мөн хацар болон гарыг туранхай болгожээ. Сонсогчид “Меган энэ клип дээр хэтэрхий туранхай, өөгүй харагдаж байна” гэсэн аж.
Фотошоор янзалсан клипнээс болж дуучныг доромжлох хүмүүсийн тоо нэмэгджээ. Тэрбээр өчигдөр “ET” сувагт өгсөн ярилцлагадаа “Туранхай харагдах нь миний санаа байгаагүй шүү. Би үнэхээр ичиж байна. Миний биеийн жин ийм их асуудал үүсгэнэ хэмээн бодсонгүй. Би Адель шиг өөрөөрөө байхыг хүсдэг” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ