Бямба гаригт бүх нийтээр мод тарина
2016-05-11

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж Дэд бүтэц тохижилтын хэлтсээс энэ сарын 14-нд цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулах аж. Энэ өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих юм. Түүнчлэн иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар зөвлөгөөг өгөх аж.
Shuud.mn
Сонин хачин