НИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэж байна
2016-05-11

 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 49 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн.

Сонгуулийн тухай хуулийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17:00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчид 05 сарын 09-нөөс 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, бие даан нэр дэвшигчид 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороо бүртгүүлэх юм.

Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд :
  • Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
  • Нэр дэвшигчийн жагсаалт
  • Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
  • Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
  • Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар
Харин бие даан нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 14-ний 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд:
  • Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
  • Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /
  • Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар
 
Shuud.mn
Сонин хачин