Ноосны урамшууллыг олгож эхэллээ
2016-05-11

Хорин нэгэн аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.


Монгол Улсын их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


Уг урамшууллыг олгосон 2011-2014 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна.
Харин 2015 оны ноосны урамшууллыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар тушаалаар батлагдсан 21 аймаг, нийслэлийн нийт 74.254 хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгох юм.

Shuud.mn
Сонин хачин