Эмма Уатсон оффшор данстай
2016-05-11

Шидтэн хүүгийн тухай өгүүлэх “Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон хууль бус оффшор данстай болохыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид байгууллагаас мэдээлжээ. Тус байгууллага оффшор данстай улстөрч, бизнес эрхлэгч, урлаг болон спортын алдартнуудыг нэрлэсэн юм. Сэтгүүлчид жүжигчин бүсгүй ямархуу хэмжээнийг мөнгийг оффшор дансандаа байршуулсан болохыг дэлгэхээс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Эммад оффшор данс бий. Гэхдээ тэрбээр татвараас зайлсхийх гэж данс нээлгээгүй. Зөвхөн хувийнхаа хэрэгцээнд ашиглах гэж дээрх дансыг нээлгэсэн. Оффшор данстай гэдэг нь хууль бус биш” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЯАВАЛ ДЭЭР ВЭЭ.:
ХАРИЙН УЛСУУД ЯАХ ВЭЭ. ЛААГАА ИДНЭ ҮҮ ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ ПАД АЛГА. УЛСАА ХУУРАЙЛААД ЗӨӨЧИХСӨН ЭНЭ ХЭДИЙГЭЭ ЯАХ ВЭЭ ТА МИНЬ.
2016-05-11