18-30 насны залуус вакцинаа хийлгээрэй
2016-05-12

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуусыг хамруулна. Манай улсад 2015 оноос хойш бүртгэгдэж буй улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуус байна. Тиймээс энэ насны залуусыг дархлаажуулалтад хамруулах ажил энэ сарын 25 хүртэл явагдана. 

 

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын хүрээнд хийх улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцины зардлыг Монгол Улсын Засгийн Газраас гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ханган нийлүүлсэн юм. Монгол Улсад 600 000 гаруй 18-30 насны залуус байгаа бөгөөд энэ насныхан харъяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа үнэ төлбөргүй хийлгэнэ. Харин жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуучууд вакцин хийлгэхээс татгалзана хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яагаад энэ насныхан өртөж байна гэж
2016-05-12