Орон сууцны үнэ буурчээ
2016-05-12

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

3.5%

15.2%

-3.8%

Өмнөх сартай харьцуулахад

-1.0%

-0.9%

-1.0%

Оны эхэнтэй харьцуулахад

-1.9%

-3.3%

-2.4%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.2%

-9.5%

-13.1%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Shuud.mn
Сонин хачин
бат:
ЯЛАНГУЯА ХУУЧИН, ХУВЬЧЛАГДСАН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХ ЁСТОЙ. ХУУЧИН 3 ӨРӨӨ 70-80 САЯААС ИЛҮҮ ЗАРЖ БОЛОХГҮЙ. ОРОН СУУЦНЫ ЧЕНЖ НЭРТЭЙ ШУЛААЧИД ОДОО ХАНАХ БОЛСОН БАЙМААР. ТЭНГЭР БУРХНААС АЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА.
2016-05-12