МАН-ын бүлэг завсарлага авав
2016-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэх юм. УИХ-ын дарга З.Энхболдыг хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа зарчим, хуулиа дээдэлж, СЕХ саналаа оруулж ирсэн. Харамсалтай нь АН-ын бүлгийн зарим гишүүдийн саналаар ямар ч зарчимгүйгээр тойрог хуваагдсан. Энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас завсарлага өгөөч гэсэн. Харамсалтай нь завсарлага өгөөгүй. Жишээ нь Увс аймаг хоёр мандаттай байсныг Сүхбаатараас нэг мандат авч, 3 болгосон. Гэтэл нутаг дэвсгэр харгалзан  тасралтгүй байх зарчим Увс аймагт алдагдлаа. Өвөрхангай аймагт сонгуулийн хуульд заасан зарчмуудыг бүгдийг нь алдагдууллаа. Өвөрхангай аймаг нийт нутаг дэвсгэрийн 86 хувь нь нэг тойрог болсон. Аймгийн төв нь мөн нэг тойрог болсон. Үлдсэн 5 сум нь нийлээд нэг тойрог болжээ. Энэ асуудлыг зөвшилцөж, ойлголцож, үлдсэн хугацаагаа үдэх юмсан, шинэ Их хуралдаа хуулиа дээдэлж үлдээх хэрэгтэй. Тиймээс завсарлага өгөөч ээ хэмээлээ.  УИХ-ын дарга З.Энхболд:

-УИХ-ын чуулганы  шинэ дэгийн дагуу завсарлагыг би өгөх болж байгаа. Тиймээс одоо 17.35 цаг болж байна. 18.00 цаг хүртэл 25 минутын завсарлага өгч байна. Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа хийгээд ир. Бусад нь чуулганы танхимдаа хуралдаад хүлээж бай  хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Шууд:
Үзэл бодлын зөрчилдөөнтэй эрх баригч буюу МАНАН гэх тодотголтой энэ хоёр нам төрийн толгойд гарвал түмний эрх ашгийг хөсөр хаян төр улсыг замхруулна да. Өчигдөр зүгээр суусан тэд өнөөдөр ярьцгааж байсан шигээ ирээдүйд ч ялгаагүй байна

irgen:
tsagtaa garaaa hotloltson songuuliin huuliig oorchilj bsan ted odoo zoolon suudliin toloo sanal zoroldoj bn mnandataa huviarlan ner devshlee geed garahgui ted sandraldan oor hoorondoo ug hayaltsaj bn