АН сонгуулийг будилаантуулах эхлэлийг тавилаа
2016-05-12

УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол нар оролцов.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар СЕХ-ноос өргөн мэдүүлсэн УИХ-ын 2016 оны сонгуулийн тойрог хуваарилах төсөл хэлэлцлээ. Төслийг хэлэлцэх явцад УИХ дахь АН-ын бүлэг, түүний ажлын хэсэг гэх 4 нөхөр СЕХ-ны оруулж ирсэн саналыг ихээхэн хэмжээгээр өөрчилж, будилаантуулж, өөрсдөдөө ашигтай тойрог байгуулах, хүн амын тоог харгалзалгүйгээр аймагт тойргийн тоог нэмэх гэх мэтээр зарчимгүй, будилаантай үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ хурлаар гишүүдийн ирцийн олонхиор давамгайлж, гаргасан саналаа бүгдийг нь дэмжүүлсэн. Ингэснээр 2016 оны сонгуулийг будилаантуулах эхлэлийг АН өнөөдөр тавилаа. Сонгуулийн тойрог, мандатыг хувааж, хуваарилах нь нэгдүгээрт, нутаг дэвсгэрийг харгалзсан зарчим байх ёстой. Хоёрдугаарт, Засаг захиргааны нэгжийн адил тэнцүү байх зарчим үйлчилнэ. Гуравдугаарт, хүн амын тоо тухайн аймгийн тойргуудад ойролцоо хуваарилагдсан байх ёстой.

 

Үүний үндсэн дээр сонгогчид өөрсдөө сонголтоо хийх боломжоор хангагдах ёстой. Гэтэл өнөөдөр аймаг орон нутгийн сонгуулийн тойргийг иргэдийн урд өмнө өгсөн судалгаан дээр үндэслэн янз бүрийн байдлаар тойргийн хуваарилалтыг өөрчиллөө. Тойрог бат цул байх зарчмыг алдагдууллаа. Аймгийн сумдыг энд тэндээс нь хольж тавих, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгон бусад олон сумыг хамарсан тойргийг гаргах зэрэг адил тэнцүү бус зарчмыг баримталсан саналуудыг гаргалаа. Үүнд МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж оролцсон.

 

Харамсалтай нь бид цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч, залруулж чадсангүй. Тийм учраас МАН-ын бүлгийн гишүүд хурлыг  орхиж гарсан. Тиймээс сонгуулийн тойрог, мандат хуваарилсан шийдвэрээ эргэж харахыг шаардаж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн аж амьдрал яаж доройтож, доошлов, эдийн засаг яаж доош унасан бэ. Одоо эцэст нь өөрсдийн рейтэнг унаж байгаа энэ байдлуудаа сонгуулийг будилаан луйвраар хаацайлж, ирэх он жилүүдэд эрх мэдлээ эдлэх оролдлого хийж эхэллээ гэж үзэж байна. Тийм учраас сонгуулийн үед иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байхыг хүсч байгаа.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Айхаа арьсандаа, ичихээ эсгийдээ боосон хүмүүс гэвэл АН-ынхныг хэлэхээс өөр аргагүй болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог ард түмний сонголтыг АН-ын сонгууль, АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсаж байна. УИХ 76 гишүүнтэй. 76 гишүүний саналаар асуудлыг шийддэг. Энэ эрхийг зөвхөн АН-д давуу тал болгох гэж байгаа сунгалт болгох гэж байгаа нь харамсалтай.  Өнөөдөр Н.Батбаяр, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин Б.Гарамгайбаатар гэсэн дөрвөн хүний саналаар сонгуулийн тойргийг хуваарилах зарчим алдагдаж, зөвхөн өөрсдөдөө таалагдсан маягаар хандаж байгаа нь харамсалтай байна. 21 аймгийн 76 мандатыг энэ 4 гишүүний үзэмжээр шийдэж байгаа. Жишээ нь Өвөрхангай аймагт сонгуулийн хуульд заасан зарчмуудыг бүгдийг нь алдагдууллаа. Нийт нутаг дэвсгэрийн 86 хувь нь нэг тойрог болсон. Аймгийн төв нь мөн нэг тойрог болсон. Үлдсэн 5 сум нь нийлээд нэг тойрог болжээ. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг захиргааны ижил тэнцүү байдлыг харж хуваах ёстой. Энэ байдал алдагджээ. Хууль зөрчиж хийж байгаа энэ алхмуудаа засахыг шаардаж байна хэмээв.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгуулийн тойрог, мандатыг хувааж, хуваариласан үнэхээр луйварийн шинжтэй нутаг дэвсгэрийг байдал , Засаг захиргааны нэгж адил тэнцүү эсэх , хүн амын тоо гээд үнэхээр шог тэгээд олонхооро батлаад байгаа нь аймшигтай байна
2016-05-13
гэгээ:
эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл зарчим алдагдаж, зөвхөн өөрсдөдөө таалагдсан маягаар хандаж байгаа нь харамсалтай байна.АН ЛУЙВАР хийхээ болоочээ
2016-05-13
зочин:
Наад хажууд байгаа Барзакаасаа асуу хор найруулсан нь наадах чинь одоо худлаа хууртсан амьтадын дүрд тоглоод хэрэггүй
2016-05-13
Зочин:
Угаасаа ингэж өөрчилнө гэж ярьж намын жагсаалтаар сонгогддогийн хамтадаа үгүй болгочихоод юу яриад гоншгоноод байгаа Махан толгой, Барзак амьсгаа вэ
2016-05-13
Хахаха:
Та нар битгий уйлан дуулаад бай за толгой дээрх өвсөө хар өмнө тарьсан үр ээ хар ургац чинь та нарынх шүү
2016-05-12
zochin n bnoo:
Bymbatsogt gej balai yum hor nairuulaad ywj bhd yu ch yriagvi baij odoo nirgesen hoino n hashgiraw gj yu yriad ergvvteed bgaa yum be teneg yumuu haashaa yum an man 2 ih hor nairuulaad bsn yumaa oorsdoo hordchihoj
2016-05-12
baagii:
za ta nar huuli dvrmee zorchij oorchlohdoo hamtraad l manantaad ywj bsn bj odoo bolohoor an gantsaaraa buruutsan uu ene bol an man 2-in oligarhiudin hiisen hereg
2016-05-12
irgen:
tsagtaa garaaa hotloltson songuuliin huuliig oorchilj bsan ted odoo zoolon suudliin toloo sanal zoroldoj bn mnandataa huviarlan ner devshlee geed garahgui ted sandraldan oor hoorondoo ug hayaltsaj bn
2016-05-12