Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдож байна
2016-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдан үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Уг төслийн талаарх байнгын хорооны дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Хуурамч ардчилал дарангуйллаас хүчтэй гэж үзэн юм байна. Сонгуулийн тойргийг өөрсдөө зурж байна.  Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж байгаа нь маш ноцтой гэмт хэрэг. Ямар ч аргаар хамаагүй УИХ-д орж ирчихээд улсын сан хөмрөгөөр тоглодог, өр зээлэнд живүүлдэг. Одоо ямар ч хамаагүй аргаар дахин сонгогдоно гээд сууж байна. Үр дүн нь улс орон өр зээлэнд баригдаж, иргэдийн амьдрал доройтлоо.  Одоо парламентат ёсонд Монголын ард түмэн итгэхгүй. Үндэсний эрх ашгаас урваж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

 

-Манай Говь-Алтай аймаг 18 сумтай, 90 гаруй засаг захиргааны нэгжтэй. Ардчиллын 4 жилийн хугацаан дэд бүтэц нь ахиагүй. Хүн амын тоогоороо Өмнөговиос цөөхөн тоогоор дутуу. Хүн ам тав тухтай амьдрах орчин нь бүрдээгүй байгаа аймгууддаа тойрог нэмээд өгөөч гэсэн санал тавьсан.  Харамсалтай нь АН олонхиороо хүч төрлөө. Баруун таван аймаг хөгжлийн хувьд хоцрогдож байгаа. Баруун таван аймаг бол ирээдүйн Монголын үүц нутаг. Тийм учраас сонгуулийн тойргийн асуудал ч нухацтай хандах ёстой.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-АН-ынхан инээдээ багтааж ядан бахархалтай сууж байна. Ялалтаа бат хийлээ гэж харж байх шиг байна. Тойрог хувааж байгаа зарчим чинь ард түмэнд таалагдахгүй байгаа. Бараг л Чингисийн удмын хунтайж гээд тойрог нүүлгэх нь холгүй байна.  Увсад тойрог хуваарилахдаа сум дамнан алгажээ. Өнөөдөр Монголын ард түмэн хэнд итгэх вэ гэдгээ мэднэ. Улаанбаатар хотод амьдарч байгаа тээр Увсад очоод нэг тойрог аваад ирнэ гэвэл эндүүрэл. Төрийн төлөө гэсэн сэтгэлтэй болж орж ирээсэй гэж АН-ынханд хүсмээр байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Тогтоолыг АН оруулж ирээгүй. Ямар өөрчлөлт орсныг А.Бакей гишүүн хариул.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

 

-Сонгуулийн төв байгууллага УИХ-ын  сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох ёстой. Энэ дагуу орж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-СЕХ-ны тогтоолын төслийг АН-ын 4 гишүүн сууж байгаад зурлаа. АН-ын бүлгийн дарга өөрийн тойрогт тойрог нэмж болдог юм байна. АН-ын дарга байсан хүн Увсад өөрийнхөө тойргийг зуруулж болдог юм байна. Та нар тойргийг зурж юм байна. Ард түмэн та нарын хувь заяаг зурна. Ард түмэн та нарыг улс орныг хөгжүүлээрэй гэж олуулаа болгосон. Шударга ёсыг хөгжүүлээрэй гэж олонхи болгосон.  АН-ын даргын үүдэнд бүх аймгийн АН-ын дарга нар ирж байгаад тойргуудыг зурж байсан.  Хөвсгөлийн 130 мянган хүн амын нэгнээс нь ч асуухгүйгээр Н.Батбаяр, Р.Гончигдорж нар тойрог зураад сууж байна. АТГ-ын даргыг томилох асуудал энэ долоо хоногт хугацаа нь дуусч байгаа. Гэтэл  АТГ-ын даргын томилгоог хойшлуулаад байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэнэ:
МАНгарууд ялагдана гэдгээ хүлээн зөвшөөрөх шив.
2016-05-12
jadambaa:
ENHBAYRAA HUU MINI HUDLAA NEG IH BUURI ZAAJ YARIDGAA BOLI DUR ESGEED HEREGGUI EE HARIN HAA OCHIJ ENE HULGAICH NARAAS EH ORONDOO HEREG BOLOH GANTS HUN CHI SHUU.ZUGEER L UURIIGUU ILUU HUGJUUL BODOL CHIN BOGINI BGAA SHUU.UDMIIG JIN HARVAL CHI EH ORNOOSOO URVAHGUI ITGEJ BOLOH SAIN HUU
2016-05-12