Ард түмэн дийлнэ
2016-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-УИХ ийм шийдвэр гаргаж байгаад эмзэглэж сууна. АН-ынхан сонгуулийн дараа эргэж уулзахгүй юм шиг авирлаж байгаад харамсаж сууна. Давахгүй гэсэн даваагаар 7 давдаг. Энэ бүх балайр зүйлийг чинь ард түмэн харж байгаа. “Улсаа улс шиг хөгжүүлж, хүнээ хүн шиг  амьдруулж, Улаанбатаар хотын гэр хорооллыг хаус болгоно” гэсэн чинь яалаа. Их санасан газар 7 хоног гэгч болно. Булган, Говь-Алтай, Сүхбаатарынхан та нарын төлөө санал өгдөггүй учир нэг тойргоор шийтгэж байна.  Увс та нарын төлөө саналаа өгдөггүй болохоор тойргийг нь өөрсдийнөөрөө зурж байна. Та нар шулмын төрхтэй болж байгаагаа мэдрэхгүй байна уу. Яахаараа 76 мянган хүнтэй Хэнтий аймагт 3 мандат болгож, Б.Гарамгайбаатарт өгдөг билээ. Чи одоо Хэнтийд очоод унана. Би та нарт баяр хүргэж байна. Та нар дийлчихлээ гэж баярлаж байна. Ард түмэн та нарыг зургадугаар сарын 29-нд дийлнэ. Увсын тойргийг Н.Батбаяр, Х.Тэмүүжин хоёр зурдаг хэн болоо вэ?  Багануурыг та нар яаж байгаа юм бэ? Баянзүрх дүүргийг дамнуулж шидээд, Сүхбаатарт оруулж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хийсэн ажилтай, хэлэх үгтэй юм бол хаана ч очоод өрсөлдөөч ээ. Өнөөдөр битгий жүжиг тогло. Ард түмнийг та нар л талцуулаад байгаа шүү дээ. Ард түмнийг гэнэн гэж бодохоо боль. Сонгогчид мөнгөтэй та нарыг  сонгоно гэж найдахгүй байна.  Оффшоруудыг нэг тойрог болгоод өгчих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Сумын төвөөс холхон зайгүй хэдэн байшингуудын нэгтгээд нэг тойрог болгожээ. Нэг мандаттай аймгуудаа хоёр мандаттай болгох зарчим барих болов уу гэсэн. Зарчмаар явсангүй. АН-ынхан зөвхөн намынхаа эрх ашгийг дээдэлж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Ардчилсан засаглалтай болсон 6 удаагийн сонгуулиар Сүхбаатар аймаг 2 мандаттай байсан. Пропорцианалиар явагдсан 2012 оны сонгуулиар ч Сүхбаатар аймгийн төлөөлөл 2 байсан. Харамсалтай нь Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Р.Гончигдорж нар төлөөллийг хаслаа. Сүхбаатар аймаг 59 мянган хүн амтай. Энэ хүн амыг нэг хүн төлөөлнө. Хэнтий аймаг 72 хүн амтай. Нэг хүн 24 хүн ам төлөөлнө.  СЕХ-ны өргөн барьсан саналаар шийдэгдсэн бол, нэр бүхий 4 гишүүн дундуур нь орж үймүүлээгүй бол, АН-ын бүлэг олонхиороо муйхарлан зүтгүүлээгүй бол би энэ үгийг хэлэхгүй байсан юм.

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэлж байна.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байгаа юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Одоо ард түмний нэр барьдагаа бол түрээсийн байрнаасаа гар
2016-05-13
Зочин:
АРД ТҮМЭН ЯЛНА. ЭНЭ ҮНЭН.
2016-05-13
үнээн ард олон бид ялна:
Тийм шүү Ард олон ялна дийлнэ бузар булайг аршлгана ч цэвэрлэнэ ч
2016-05-13
Зочин:
ARD TYMEN MONXOD UALAGDDAG BITXII BIDNII NERIIG BARIAD BAI XUDALCH TER BUMTAN MINI
2016-05-13
Зочин:
ARD TYMEN MONXOD UALAGDDAG BITXII BIDNII NERIIG BARIAD BAI XUDALCH TER BUMTAN MINI
2016-05-13
Зочин:
Нямдорж гэж шал худлаа гар байнаа байна одоол ард түмэнтэй гэдгээ мэддэг болж хятадын тагнуулч
2016-05-12
зочин:
Гарамгай хулгайчдаа Хэнтийд ялагдаж 3т орно гээд нэг суудал хайлаж. гэх мэт олон но байнааа. АН унана даа унана. Ард түмнийг ингэтэл ядууруулчихаад яана даа.
2016-05-12
Зочин:
Шударга Нямдоржоос худал үг хэзээч гарахгүй. Ард түмэн л ялна.
2016-05-12
kuu mini koloo ochij hutsaa:
MENGETEI URCHIISEN HAR HUUR CHI MONGOLIIN TURD BUHII L TOM ALBAN TUSHAALIIG HASHSAN UNUUDRIIN ENE SUIRELD CHI UURIIGUU HAMAAGUI GJ BODOJ BGAA BOL TUI MAI SHUU NOVSHOO ZA TER BAASAN HUU BOL SHUURGANAAR AZAAR AMI TEEJ GARSAN NEG MUU HURGA SHUU CHI HARIN ARDCHILSAN NAMIIG BOL ALI ERT BULSHLAH BAISIIM EH ORNOO HAR MUU HUURNUUD BUZAR MUNGUU UVURTLUUD ZAILTSGAAA MUU SHEESNUUD
2016-05-12