Сонгуулийн тойрог, мандатыг батлав
2016-05-12

УИХ-ын чуулганы хуралдаан Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандат, байршил тогтоох тухай төслийг цуг сунган хуралдаж хэлэлцэн шийдэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  байр сууриа хэллээ.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг. ҮХЦ-ийн шийдвэрт улс төрийн намууд нөлөөлсөн, оролцсон. Сонгуулийн хуулийг улс төрийн нам оролцож өөрчилсөн. УИХ-ын сонгуулийг  жижиг тойргоор явуулаач гэж ард түмэн санал гаргаагүй. Та бүгдийн гаргасан зарчмын санал дээр чинь энэ хүмүүс тоглосон гэж ард түмэнд хандаж хэлье. Тойрог дээр нь асуудал гарахаар хамгаалах гэж үхэн хатан оролдож байна. Цөөнх нь цөөнх байж чадаагүй. Эрх баригчид нь эрх баригчид байж чадаагүй. Зөвшилцөж чадаагүй бол хохино. Нэг бүдэрвэл хэд дахин бүдэрдэг гэдэг. Хуйвалдааны зарчим сайн зүйлд хүргэдэггүй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Та бүхэн маань асуудалд хандахдаа жижиг эрх ашгаар асуудалд хандмааргүй байна. Улс орны эрх ашигт нийцсэн байх талаас асуудалд хандах ёстой. Энэ дотор байж байгаа пүүс компанийн эзэд чичрээд л асуудал хандах юм. Эхнээсээ оффшор данснууд чинь илрээд булхайг будилаан ил боллоо. Ард түмний хөрөнгө мөнгөнөөс аваад жоохон хэсгийг нь жижиг тойрог дээр тараагаад шийднэ гэж болохгүй. Иргэд сонгогчдын саналыг  хар машинаар шийдэж болохгүй.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

 

-Сонгуулийн тойрог байгуулах цаг хугацаатай тулаад ҮХЦ шийдвэр гаргасан. Яг л ийм зүйлд хүрэх байсан. Сонгуульд юу гэж хэлээд оноо авчих бол гэсэн үгээр танхим яриад байна. Ажиглаад байхад СЕХ тойрог зохион байгуулахаар явж байхад олон санал тал талаас нь орсон юм билээ. Холимог системээсээ татгалзсан явдал өнөөдөр биднийг ийм байдалд оруулчихаад байна.

 

Ийнхүү гишүүд  үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын дарга санал  хураалтад оролцохгүй гэсэн гишүүдийн картыг сугалахыг ажлын хэсэг уриаллаа. Үүний дараагаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт болов.  Гишүүдийн 61 хувийн саналаар уг тогтоол дэмжигдлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
бибид:
Яасан ч байсан хотод ч тэр АН ялагдана за.Хотоос их сайн санал авчихна гэж бодоод байх юм ямар сонин юм бэ..Миний эргэн тойрон бүх хүмүүс АН-ыг бүр үзэн ядаж байна.Өмнө нь тийм биш байсан юм.Би хүртэл АН-д саналаа өгдөг байлаа.Энэ удаад АН 10 суудал авбал их юм шүү
2016-05-13
Зочин:
delhii dayar komunizmaa baiguul
2016-05-12