Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2016-5-13

Өнөөдөр баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд  15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.  

Shuud.mn
Сонин хачин