Хөвгүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ
2016-05-13

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 15 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт тус бүлэглэл хэт даврагчдаар бэлтгэгдэж буй өсвөр насны хөвгүүдээр цаазын ял гүйцэтгүүлж буйгаар бичигджээ.

 

Хөвгүүд хулгай хийсэн, ижил хүйстэн, тагнуулчид, луйварчид нарыг олны өмнө цаазалжээ. Цаазын ялыг Ракка хотноо үйлдсэн байна. Сирийн Хүний эрхийн байгууллага “Амиа алдагсдын ихэнх нь гэм зэмгүй худалдаачид байсан” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчдын гарт 20-25 насны таван залуу амиа алдсан байна. Нэг залуу амиа алдахаасаа өмнө “Аллахын боолууд” гэж хашгирчээ.

 

НҮБ хүүхдүүдийг аллагад ашиглаж буйг буруутган, уг асуудалд Ирак болон Сирийн Засгийн газар анхаарлаа хандуулахыг уриалжээ.

 

Тус бүлэглэлийн төлөө өсвөр насны 2000 гаруй хүүхэд тулалдаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин