“Улаанбаатар марафон - 2016”-ын бүртгэл явагдаж байна
2016-05-13

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон - 2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.


Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг  300.000 төгрөгөөр, 5000 метрийн  зайн  гүйлтийн  1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 06 сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин