Хүүхдүүдийн сэтгэцийн асуудлыг хэлэлцлээ
2016-05-13

 

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагаа сэдэвт зөвлөлгөөнийг өчигдөр  зохион байгуулсан байна. Тус зөвлөлгөөнд ЭМСЯ, ХЗЯ, БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, орон нутгийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, нийгмийн ажилтнууд сурагчдын төлөөлөл нийт 120 хүн тус зөвлөлгөөнд оролцов.

 

 

      Энэхүү зөвлөгөөнөөр өсвөр насныхны дундах  амиа хорлох үзэгдлийн талаар ярилцаж, тэдэнд тулгамдаж буй сэтгэцийн асуудлаар баримтат кино бэлтгэж үзүүлсэн нь олны хүртээл боллоо. ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ-аас авч хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны тухай илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

 

 

     Зөвлөлгөөнөөс  зөвлөмжийг боловсруулан гаргаж холбогдох яам аймаг НЗДТГ,  Хүүхдийн байгууллага, боловсролын газар, хэвлэл  мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, гэр бүл, эцэг эхчүүдэд хүргүүлэхээр боллоо. 

 

Shuud.mn
Сонин хачин