Ажилгүй иргэд 55 мянгаар нэмэгджээ
2016-05-13

 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Хэвлэлийн хуралд Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Үндэсний тооцоны хэлтсийн дарга Б.Баярмаа нар оролцов.

 

Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ. Уг судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар 1 сая 89 мянган хүн манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 320 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт, 210 орчим мянга нь үйлдвэрлэлийн салбарт, бусад 560 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж.

 

Харин улсын хэмжээнд  143.5 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн байна. Дээрхи судалгааны дүнг жилийн өмнөхтэй харьцуулахад ажиллагсдын тоо буурах хандлагтай, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх, ажилгүйдлийн түвшин өсөх төлөв ажиглагдсан талаар Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, ажиллагсдын тоо 27.6 мянгаар буурсан байхад нийт ажилгүй иргэдийн тоо 143.5 мянгад хүрч, 55 орчим мянгаар нэмэгдсэн дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болон нэмэгдсэн байна. 143.5  мянган ажилгүй иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайж буй 33.4 мянган иргэн байгаа аж. Эдгээр иргэний 52 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь дунд боловсролтой иргэд байна.

 

Энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849.5 мянган төгрөг,  зарлага нь 965 мянган төгрөг байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал буурах хандлагтай байгаа аж. Өмнөх онтой харьцуулахад өрхийн дундаж мөнгөн орлого 106.2 мянгаар буурчээ.

 

Нийт судалгаанд оролцсон 859 мянган өрхийн 14.4 хувь нь сарын дунджаар 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байна. Харин 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгаа аж. Хамгийн өндөр орлоготой өрх буюу 1 сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 9.3 хувийг эзэлж байна. Манай улсын гурван өрх тутмын нэг нь 500 хүртэл мянгөн төгрөгийн орлоготой байгаа аж. 10 өрх бүрийн нэг нь 1 сая 600 мянган төгрөгөөс дээш орлоготой байна гэсэн дүн гарчээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зэнээ:
АЖИЛГҮЙЧҮҮДИЙН АрМИ өргөжөөд л Цалингийн ДУНДАЖ Өсөөд статистикийн мэдээлэл нь будилчихсан уу ХҮМҮҮС НЬ ИЙМ ЯАДЬАРГҮЙ бна уу
2019-03-13
Үүнээс их байх:
Миний ойр байдаг дунджаар 100 гаруй ажилчидтай 10 гаруй барилгын компани ажилгүйчүүдийн эгнээд жагсаж байна. Манай компаны 10 гаруй инженер мөн 200 гаруй ажилчид бас ажилгүй байна. Барилгын салбарт ажил олдохгүй
2016-05-14
Зочин:
Дарга нар өөр юм яриад байсан даа. АН намын дарга нараасаа ийм мэдээлэл хийнэ гэж зөвшөөрөл авч асуусан юм уу.
2016-05-13
Зочин:
ХУДАЛЧУУДААС БОЛЖ ЯДУУРАЛ АЖИЛГҮЙЧҮҮД ИЙМ БАЙДАЛ ХҮРЧ БАЙНА. Үеийн үед Юу дуртайгаа амла тэртэй тэргүй наад тэнэгүүд чинь биелэлтийг нарийн шалгадаггүй гэдэг хуульгүй хуулиар хулхидаад бна.
2016-05-13
ZOCHIN:
ГАДААДЫН АЖИЛЧИД МОНГОЛ АЖИЛЧИН ХОЁРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ҮНЭНДЭЭ ТЭНГЭР ГАЗАР ШИГ БАЙНА. МОНГОЛД АЖИЛЖ БАЙГАА Л БОЛ МОНГОЛ МӨНГӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСӨӨ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЕР НЬ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШААРДЛАГА АЛГА БАЙНА МОНГОЛДОО САЙН БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛДЭЖ БАЙНА Ш ДЭЭ
2016-05-13
ZOCHIN:
АН МАН ХОЁР ЗАСАГ ТӨР БАРЬСАН ЦАГААСАА МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД БАЙГАА ГАДААД АЖИЛЧИДАД ВАЛЮТААР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ӨГӨХ НЬ БУРУУ ЗҮЙЛ ЭЭ ҮҮНЭЭС БОЛЖ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖ БУУРЧ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА.. ЖИШЭЭ НЬ УУЛ УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙГАА ГАДААД АЖИЛЧИН 1САРЫН 1000ДОЛЛАР АВЧ МОНГОЛ АЖИЛЧИН 1САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЖ БАЙНА. ГАДААД АЖИЛЧИН АВАХ ШААРДЛАГА БОЛ ЕР НЬ БАЙГАА ТЭХДЭЭ ЦӨӨН ТООГООР АВЧ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНГЭЭ ЧАДВАРЖУУЛААД АВЧИХАД Л БОЛНО Ш ДЭЭ.
2016-05-13
ZOCHIN:
АН МАН ХОЁР ЗАСАГ ТӨР БАРЬСАН ЦАГААСАА МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД БАЙГАА ГАДААД АЖИЛЧИДАД ВАЛЮТААР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ӨГӨХ НЬ БУРУУ ЗҮЙЛ ЭЭ ҮҮНЭЭС БОЛЖ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖ БУУРЧ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА.. ЖИШЭЭ НЬ УУЛ УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙГАА ГАДААД АЖИЛЧИН 1САРЫН 1000ДОЛЛАР АВЧ МОНГОЛ АЖИЛЧИН 1САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙГАА НЬ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЖ БАЙНА. ГАДААД АЖИЛЧИН АВАХ ШААРДЛАГА БОЛ ЕР НЬ БАЙГАА ТЭХДЭЭ ЦӨӨН ТООГООР АВЧ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНГЭЭ ЧАДВАРЖУУЛААД АВЧИХАД Л БОЛНО Ш ДЭЭ.
2016-05-13
IRGEN:
ZALHUU ZALUUCHUUDAAR DUURSEN MONGOL YMAR CH AJIL HIIH SONIRHOL BHGUI BNA LEE MONGOL ZALUUS
2016-05-13