Эдийн засаг 3.1 хувиар өсчээ
2016-05-13

 

Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын эдийн засаг 3.1 хувьд хүрчээ. Эдийн засаг өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн байна.. Тодруулбал, уул уурхайн салбар 4 хувийн өсөлт, уул уурхайн бус салбар -1 хувийн бууралттай гарчээ.

 

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ оны эхний улиралд 4705.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 хувиар,  2010 оны зэрэгцүүлэх үнээр 2.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар өсчээ.

 

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн байна. Барааны үнэ өсөхөд боловсролын үйлчилгээний бүлэг болон хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнйин өсөлт голлон нөлөөлжээ. Мөн хүнсний бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн аж. Гурав, дөрөвдүгээр сард махны үнэ дунджаар мянга орчим төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш 1.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

 

Манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар 120 оронтой гадаа худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2210.1 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1347.4 сая ам.доллар, импорт 862.7 сая ам.долллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний дөрөвдүгээр сард 418.0 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний дөрвөн сард 484.6 сая ам.долларт хүрчээ.

 

Эхний дөрвөн сарын эцсийн байдлаар манай улсын мөнгөний нийлүүлэлт 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс хадгаламж 7.6 их наяд бөгөөд хадгаламжийн 5.4 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, үлдэж буй нь валютын хадгаламж байна.

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх сартай харьцуулбал 198.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх онтой харьцуулбал 667.5 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар буурчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sonin ium haana usuud bga ium boldoo.
2016-05-13