Улаанбуудайн шинжилгээний эцсийн хариу гарчээ
2016-05-13

ОХУ-аас импортолж буй үрийн улаанбуудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний эцсийн дүн гарлаа. 


Шинжилгээгээр “Алтайская жница” сортын үрийн буудай нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан, хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай үр гэж дүгнэгдлээ.


Үрийн улаанбуудайн Цэвэршилтийн хувь нь стандартын дагуу 97 хувиас доошгүй байхаас 97,1 хувь, Соёололтын хувь хэмжээ 90 хувиас доошгүй байхаас 94 хувь, Чийгийн хэмжээ 15 хувиас дээшгүй байхаас 13,6 хувьтай дүн гарсан байна.


Ийнхүү үрийн улаанбуудайг стандартын шаардлага хангасан гэх улсын хэмжээний хүнсний аюулгүй байдлыг хариуцан, шинжилгээ хийдэг гол лабораториуд дүгнэлтээ гаргаснаар үрийн улаанбуудайг чанартай, чанаргүй гэх маргаан шийдвэрлэгдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингэж шийддэггуй юм. Гадны лабораториор хараат бус шинжилгээгээр шийдэх хэрэгтэй. Бармаа авгай бяраа ядарсан 2 байцаагчид гаргаж ажилгуй болгосон гээ биз дээ
2016-05-14
Зочин:
Онигоотой юм . Асуудалтай гэж гарвал халах болохоор зугээр л гэж дугнэлт гаргажээ. Бурмаа гэж балагтай авгай АН ыхан Монголд ямар их гай авчирав аа
2016-05-14
Зочин:
Энэ үрийн буудайг шинжлэх ажлыг сайн муу дүгнэлт гаргасан байцаагчид, энэ үрээр тар х тариаланчдыг байлцуулан шинжилбэл ямар вэ. Асуудал гарвал бүгд гэрчтэй. Байцаагчийг аль ч шатанд дарамталж болно. Тариаланчдыг дарамтлах гээд үз дээ. Тэд үнэн худал 2-ийн хооронд 4 хуруу байна уу гэдгийг өөрсдийн нүдээр үзэг. Муу нь үнэн бол энэ жилийн ургацын алдагдал, чанарыг Бурмаа, Шаравдорж 2, тэднийг томилсон нам нь хариуцна гээд гарын үсэг зуруулаад тарихаас яаахав.
2016-05-14
Buudai tanihgiu said janadaa hórhii:
Mergejiliin hun bol haraad shuud helne. Eh oron neg l bisheee
2016-05-14
Burmaad:
Burmaa burmaaaa Tanii gar hul munch urt ym da ta odoo tetgever tetgemjee avaad zail duuu
2016-05-14
kub:
mongol genee ...
2016-05-13
tsand:
Үйлдвэрлэгч улс нь Монгол гэнэ үү????
2016-05-13