Орланда Блумээс болж муудалцжээ
2016-05-13

Дуучин Селена Гомез болон Кейти Перри нар жүжигчин Орланда Блумээс болж муудалцсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Саяхан Орланда, Селена нарын шөнийн цэнгээний газар ихэд дотно байгаа зургийг “TMZ” сайт олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Жүжигчин эр хэдэн сарын өмнө Кейтитэй үерхэх болсон билээ.

 

Селена өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан Кейтигээс уучлалт гуйжээ. Тэрбээр “Уучлаарай, уучлаарай хонгор минь. Би том алдаа гаргажээ” хэмээн жиргэсэн байна. Уг жиргээний дараа Кейти твиттертээ “Хоёр гараа өргөөд гуйсан ч би чамайг уучлахгүй” хэмээжээ.

 

Эдгээр жиргээний дараа дуучид муудалцаж эхэлсэн байна. Тэд олон нийтийн хэрэгслээр хараалыг үг бичиж, бүдүүлэг загнасан аж. Кейти дээрх үйлдлийнхээ төлөө фэнүүдээсээ уучлал хүсээд “Итгэж байсан хүмүүс минь намайг хуурлаа” хэмээн бичжээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
xaxa:
Selena 20, Katy 30, Orlando 40-тэй биз дээ бараг
2016-05-13
Kkkk:
Eeee yamar balai yum boloo ve
2016-05-13