Ерөнхийлөгч БНСУ-д айлчлал хийнэ
2016-05-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана.

 

Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар ч хэрэггүй хүн. АН нь ч гэсэн хэрэггүй.
2016-05-14
MUUN:
muun mungu ugnu gesen yum baihdaa
2016-05-14
Зочин:
Түрүүчийн сонгууулиар авсан мөнгөнийхөө тооцоог хий гэж шаардаж л дээ.
2016-05-14
зочин:
юун айлчлал ямар нэмэртэй юм бэ зөндөө орноор айлчилсан тарвагадорж тэгээд бидний амьдрал сайжраа юу боль чи
2016-05-14
Зочин:
Udahgui bugd soligdoh gej baij ulsiin mongo urj yu hiij tenej yavdag yum be. 4jil gadaad demii ailchlal zugaalgaa zogsoovol yamar ih mongo ulsiin sand oroh boloo
2016-05-13
Зочин:
Улс орон нь эмх замбараагаа алдаад байхад энэ хүн үргэлж л хариар доншуучилж байх юм. Үнэндээ энэ хүн улс орныг удирдах тархи толгой нь хүрэхгүй байна ш дээ ингэж цаг алдаж байхаар үтэр түргэн огцруулцгаая.
2016-05-13
ЗОЧИН:
МУЕрөнхийлөгчөө МОНГОЛЧУУДЫГ солонгосруу визгүй явдаг болгоод өгөөч.АН үүнийг хийвэл маш сайн байнаа.
2016-05-13
irgen:
Songuuliin omno ybj nogoo Muune shashinaasaa sanxuujilt guix uu.ichij uxmeer yma.
2016-05-13
зочин:
ХЭЛЖ бгаа хэсэх чини хэтрээд хиййсэн юмаар хомс бна.
2016-05-13