ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгчид санал болгов
2016-05-13

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалтыг өнөөдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явуулжээ. 

 

 Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч  дэмжсэн санал өгсөн байна.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.

 

Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо. 

Shuud.mn
Сонин хачин
erdene:
Лүндэндорж khun dairch alsan sh dee! Oros 3-r surguuliin zakhiral Soronzongiin nukhur gedgeer ni olond tanigdsan negen!!! Iim khun shuukhiin erunkhii zuvluliig terguulj bna. Erunkhiilugchiinkhuur bol ikh shudarga l baigaa yum baikh!!!
2016-05-14
Зочин:
Энэ доор бичсэн хvн ээрээ шvvна томилох гэсэн юмуу хаха. Дэлхий нийтэд бvх оронд Элчин сайд, шvvгчийг Ерэнхийлэгч нь гарын vсэг зурж албажуулдаг юм.
2016-05-14
Зочин:
boliooooo chi shuugch tomilohguieeeeeeeeeeeeeee
2016-05-13
шүүгч:
Шүүгчийн тангараг Шүүгч томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөнө. Ингэж тангараг өргчихөөд хүн дайрч алсан хүнийг сонгож байгаа шүүгч нараа энэ тэгээд ШУДАРГА ЁСЫГ сахиж байгаа хэрэг Мөн үү гэж Монголын шүүгч нараас асуумаар байна.
2016-05-13
00000:
oron nutgiin shuugchid lundendorjoos ih aij dee. unen zoriggui yumaa. ajilgui bolchihvol yaana gej ih aisan bhdoo huurhii chaavaas. ingej hunii daramrtand amidarch heden tugrug abna gej ch yu bhaba dee. oron nutgiin shuugch nar arai uuruur yumiig setgej suraaj. neg boogdmol humuus bhiin daa chaavaas........ dahin 3 jil lundendorjoo tahij amidrah yum bn lee shuugch nar.
2016-05-13
Зочин:
Лүндэндорж гэдэг хүн чинь согтуугаар машин жолоодож хүний амь хохироосон хүн мөн биз дээ.
2016-05-13