С.Баярцогтын оффшор дансыг шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын дэд дарга Л.Цог оффшор дансны асуудлаар хуулийн байгууллагуудад хандлаа. Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлжээ.
Л.Цог “Энэ асуудлыг яаралтай шалгаж, нэг тийш болгох хэрэгтэй. Энэ С.Баярцогтод ч хэрэгтэй. Би өөрөө хяналт тавина. Хэрвээ шалгаж өгөхгүй, С.Баярын асуудлыг хаасан шиг хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ