Мод тарих өдөрт хөвсгөлчүүд нэгджээ
2016-05-14

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаар зарлигын дагуу улс орон даяар мод тарих аян өрнөж байна. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч бүх нийтээр мод тарих ажилд гар нэгдэж, нутгаа ногоон болгох ажилд шамдаж байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын иргэд бүх нийтийн мод тарих өдөрт нэгдэж, өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийг Мөрөн сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр нээж иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхитэй оролцож, сум хотынхоо ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг уриалжээ. Мөн төрөлжсөн сургалттай Авьяас VIII сургуулийн авьяаслаг сурагчдын тоглолтоо сонирхуулжээ.  

 

Өдөрлөгийн үеэр тарьц, суулгац, цэцэг зүлэгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин