Өнөөдөр Ерөнхий цэргийн өдөр
2016-05-14

Өнөөдөр Ерөнхий цэргийн өдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдөр тохиодог бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар 10 дахь жилдээ уг өдрийг өдрийг тэмдэглэж байна.

 

 

Энэ өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээндээ "Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийнхэн, ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа Та нөхдийнхөө гавьяат үйлс, суу алдрыг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

 

Ерөнхий цэргийн өдөрт зориулсан баярын хурал, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолт Соёлын төв өргөөнд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юун хуурай замын цэрэг,удахгүй нойтон замын.шавран замын цэрэг.нуурын усан замын цэрэг гэхчилэн солиорхоноо
2016-05-14
Зочин:
Uchigdur ter tsagdasgiin bayar deer oros duu duulah yum..ingej boloh uu?! Jaahan bodoltoi bmaar yum
2016-05-14