Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллаж байна
2016-05-15

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна.

 

Түүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын зэрэг орон нутгийн удирдлагууд угтан авчээ. 

 

 Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах хугацаандаа "Мод тарих" үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан -50 жил” цэцэрлэгт хүрээлэн цогцолборт мод тарих юм.

 

Мөн  Ерөнхийлөгч “Залуучууд” театрт Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцуулах уулзалт хийнэ. Үүний дараа орон нутгийн телевизээр шууд ярилцлага хийхээр болжээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Naad opposhroo shiideech shudrGa erunhiilugchju
2016-05-16