Аянганд цохиулж 60 хүн амиа алджээ

Бангладеш улсад аянганд цохиулж 60 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийслэл Дака хотноо өчигдөр гэхэд 11 хүн аянганд цохиулж амиа алджээ.
Амиа алдагсдын ихэнх нь ургацаа хурааж буй фермийн ажилчид байсан гэнэ. Тариаланчид өдөр, шөнийг үл харгалзан ургацаа хурааж байгаа аж. Эрх баригчид амиа алдагсдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан ургац хураах ажлыг зогсоохыг үүрэгджээ. Мөн сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хатуу хориглосон байна.
Сүүлийн үед иргэд гар утас болон метал тоног төхөөрөмж ихээр хэрэглэх болсон юм. Жилийн дунд үед тус улсад байгалийн онц ноцтой үзэгдэл ар араасаа болж, олон мянган иргэд амиа алддаг байна.
Өнгөрөгч гуравдугаар сард тус улсад аянганд цохиулж, 90 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ