Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам хэвлэлийн хурал зарлалаа
2016-05-16

08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгнө. Утас: 99666553


10.00 цагт: Цэргийн улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, Дээд боловсролтой цэргийн мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жил, цэргийн улс төр,соёл хүмүүжлийн ажилтны өдөрт зориулсан үзэсгэлэнгийн нээлт  Монгол цэргийн музейд болно. Утас: 89125099, 99121715, 99121609.


11.00 цагт: Пума зочид буудлын хоёрдугаар давхарын хурлын их зааланд Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын их сургуулийн "Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн"-гийн Ахлах зөвлөх, судлаач Г.Занданшатар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Сонгуулийн хуулийн завхрал, Баянхонгор аймаг дахь МАН-ын хорооны байрыг хураасан мэтчилэн цаг үеийн хууль бус асуудлаар мэдээлэл хийх болно.  Утас: 99109693


 

11.00 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбар буюу Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор газрын бүх асуудлыг нэг дор төвлөрүүлсэн Драгон салбар албан ёсны нээлтээ хийнэ.  Утас: 91040607


11.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Буриад зоны их наадам “Алтаргана” энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 


12.00 цагт: МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар тавдугаар сарын 23-ны өдөр "Эх үрсийн баяр"-т зориулан хийх “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтын талаар болон үзэгчдээс нэг азтан тодруулж "Алтан сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30 буюу буюу 25 сая 800 мянгөн төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг гардуулах тул үзэгчдийг бичиг баримттайгаа ирэх мөн үлдэгдлийг банкнаас зээлэх тохиолдолд хэрхэх талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд  мэдээлэл өгнө.


12.30 цагт: МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа талаар гишүүд "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


13.00 цагт: “Тусгаар тогтнол, эв нэгдлийн” намаас оффшор данстнуудын “буян”-аар Монгол Улс өрнөөсөө салж, зээлийн хүүг 5-10 хувь болгож бууруулах боломжтой гэсэн сэдвээр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин