Франсуа Олландыг заналхийллээ
2016-05-16

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 12 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид насанд хүрээгүй хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлж буйгаар гарчээ.

 

8, 11 настай хоёр хүү бүлэглэлээсээ урваж, дайснуудад мэдээлэл дамжуулсан гэх 40 орчим насны эрэгтэйг буудаж хөнөөсөн байна. Хөвгүүд Франц улсын иргэн бөгөөд эцгийнхээ хамтаар тус бүлэглэлд элссэн гэнэ.

 

Тэд бичлэгийн төгсгөлд франц хэлээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын амь насанд хүрэхээ мэдэгдэж, заналхийлжээ. 11 настай хүү Олландын зураг руу хэд хэдэн удаа буудсаны дараа “Чиний үхэх цаг ирлээ” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн “Тун удахгүй исламын дайчид Парисыг цусанд будах болно” гэжээ.  Францын тагнуулыхан хөвгүүдийн эцгийг олохоор ажилаж байна.

 

Тус бүлэглэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парис хотноо халдлага үйлдэж, 130 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин