Г.Занданшатар НҮБ-аас туслалцаа хүснэ
2016-05-16

УИХ-ын гишүүн асан, Нэг Монгол ТББ-ын тэргүүн Г.Занданшатар болон Баянхонгор аймгийн МАН-ын хорооноос мэдээлэл хийв. Тэрбээр эрх баригчдын увайгүй, хүч түрэмгийлсэн үйлдэл шударга бус сонгууль явагдахад хүргэж буйг дуулгав. Тиймээс НҮБ-ын сонгуулийн туслалцааны хэлтэст хандан гомдол санал явуулж, тусламж хүсэхээр болсноо хэвлэлийн хурлын үеэр хэлэв. 

 

Г.Занданшатар "Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө хэлэлцдэг. Гэтэл өнөөгийн УИХ сарын дараа болох сонгуулийн эрхзүйн харилцааг эцэслээгүй байна" хэмээгээд энд Үндсэн хуулийн цэц ч буруутай гэв. Тиймээс сонгууль будилаантаж, асуудал үүсвэл цэц ч хариуцлага хүлээх ёстой гэж хэллээ. 

 

Тэрбээр өөр нэг мэдээлэл хийсэн нь Баянхонгор аймгийн МАН-ын байрыг хураасан тухай байв. Хэд хоногийн өмнө тус аймгийн МАН-ын байрыг хураасан байна. Тус байрыг МАН-ын ахмадууд хөлс, хөрөнгөө гаргаж, өөрсдийн хүчээр барьсан. Гэтэл АН-ынхан байрыг нь хурааж байгаа нь эрх мэдэл, суудлаасаа буухгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байгаагийн илрэл хэмээн Баянхонгор аймгийн МАН-ынхан үзж буй аж. Энэ асуудлаар Баянхонгор аймгийн МАН-ын хороо Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүний эрхийн хороонд мэдэгдэл хүргүүлж, сонгож, сонгогдох эрхээ хамгаалахаа илэрхийллээ. 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zubuu zub yun namiin hurung ter tusmaa MAN bur baihgui bgd ulsiin hurungu shuu dee. neg namiin yueiin ulsiin hurungu esbel adikhan buh namd hubichilah yostoi
2016-05-16
Khongor nutgiin irgen:
Yamar nuureeree ircheed yu hutsaad bgaa novsh be. Songuuli bolhoor l neg l nutag us yariad T.Galsan, Kh.Tsevlee naraa daguulaal daldganaad baihaa bolioch ee. Unen baliar argatai khuneer khudlaa magtuulna. Nuguu tugtsuguud ni tavan tugrugnii baraa harjihaad eniigee nohoi shig magtaad l suid bolno.
2016-05-16
Zochin:
Ardchilsan nam awaagui yum l da. Deed shuuhiin shiidwereer turiin buyu oron nutgiin umchid shiljuulsen l de. Ali ch nam erh barij bsn turiin baiguullaguud ni bairgui tureeseer ajlaa hiij bgaa. Shine bairig naminhaa hurunguur bariad orchih ni hamgaas ahudarga. Songuuli oirtson bolohoor hund l bgaa bailgui. Yalagdaj uzeegui namin zowlon hund bgaa baihaa
2016-05-16
Зочин:
Улсын нэр гэж юм алгамуу
2016-05-16
Зочин:
Эрх хүүхэд шиг хов зөөгөөд өөрсдийнхөө л нэр хүндийг гутаах юм. Эр хүн шиг загнаж хийморьтой сонгуульд өрсөлдөх хэрэгтэй.
2016-05-16
Зочин:
Эрх хүүхэд шиг хов зөөгөөд өөрсдийнхөө л нэр хүндийг гутаах юм. Эр хүн шиг загнаж хийморьтой сонгуульд өрсөлдөх хэрэгтэй.
2016-05-16
Зочин:
өө энэ АНгуучид жинхэнэ дээрэмчид гэдгээ улаан цайм харуулаваа.
2016-05-16