МАХН-ынхан живхээр ”наадав”
2016-05-16

 

МАХН-ын 12 гишүүн намаасаа гарч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. БГД-ийн МАХН-ын дарга Д.Батмөнх, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал, БЗД-ийн МАХН-ын дэд дарга А.Үүрцайх нар татгалзаж буй шалтгаанаа “МАХН, МАН эвсэх тухай мэдээлэл гаргаж гишүүд болон иргэд, сонгогчдод хүлээлт үүсгэсэн. Гэвч энэ нь талаар боллоо. Дарга нар нь нэгдэж чадахгүй бол гишүүд нь нэдгдэж болдог гэдгийг харуулахыг зорьж байна”  хэмээв.

 

Тэднийг ийн сүржин тайлбар хийх явцад  бууриа сахиж үлдсэн МАХН-ын гишүүд орж ирэн эмх замбараагүй байдал үүсгээд амжлаа. Тэд татгалзаж буй гишүүдийг “Муу сайн урвагчид. Н.Энхбаяр даргыг баривчлагдаж байх үед хэзээ ч намаасаа гарахгүй гэж уйлан дуугарч байсан хүмүүс өнөөдөр ингээд шарыг дагаж шарваж, улааныг дагаж урвагнаж байгаад бухимдаж байна” хэмээн хашгирав. Бүр уурласан гишүүд “Д.Энхжаргалаа чи ичээч” хэмээгээд хүүхдийн живх шидэв.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гараад удаагүй байна. Тэдний араас тус намын 12 гишүүн намынхаа гишүүнчлэлээс татгалзлаа. Жаахан хэтрүүлбэл МАХН-д Н.Энхбаяр л үлдэх нь. Гэхдээ З.Баянсэлэнгэ сайд түүнээс хэзээ ч урвахгүй гэдгээ хэлээд буй.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Энхбаяр нь одоо МАН-д нэгдлээ. Энхбаяр руугаа живх хэзээ шидэх вэ?
2021-04-29
Зочин:
iimerhuu hemjeend bdoddog uls turch odoo yaanaa. 1 hunii nam yum bnda
2016-05-18
Зочин:
МАХН ийнхан угаасаа Энхбаяртайгаа таарцан тэнэг тааран шуудайнууд шдээ Энэ хэдрүү хүүхдийн живх шидэх нь ч багадана
2016-05-16
МАХН-ын гишүүн:
Биднийг өнөөдрийн энэ хэвлэлийн бага хурлыг үймүүлэх гэж пампарс тараасан. Гэвч энэ увайгүй үйлдлийг тэвчихгүй нь. МАХН-аас гарна. Явж өргөдлөө өгьё байз.
2016-05-16
Болиосой дуракууд:
Тэнэг өвгөчүүл. Арай дэндэж байна.
2016-05-16
Яагаад гарч болохгүй гэж.:
Махн гэж юу юм бурхан юм уу ? Нэг гэр бүлийн наманцар биз дээ. Махн зайлаасай.
2016-05-16