Селин нөхрийнхөө талаар кино хийнэ
2016-05-16

 

Дуучин Селин Дионы нөхөр, продюссер Рене Анжелл өнгөрөгч нэгдүгээр сард хорт хавдрын улмаас 73 насандаа таалал төгссөн.

 

Нөхрөө алдсан дуучин эмэгтэй өнөөг хүртэл хэвлэлд ярилцлага өгөөгүй юм. Мөн олон нийтийн сүлжээ ашиглаагүй билээ. Тэгвэл Селин өчигдөр твиттер хуудастаа “Хүүхдүүд минь тайвширсан. Би ч гэсэн тайвширсан. Түүнийгээ явуулах амаргүй байсан. Түүнийг явахад гэрийг минь харанхуй үүл бүрхсэн. Одоо хонгор минь тайвшир. Бид сайн байна. Чи минь диваажин руугаа амар амгалан бай” гэж жиргэжээ.

 

Хос 15 настай Рене Чарльз болон таван настай Нелсон, Эдди гэх ихэртэй билээ. Селин ирэх оны эхээр хорт хавдартай эцсээ хүртэл тэмцсэн нөхрийнхөө амьдралаар баримтат киног гаргахаар болжээ. Уг киноны нэр “Баатар” аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин