УИХ-ын дарга Киргизын төлөөлөгчтэй уулзав
2016-05-16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.16/ Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн дэд ерөнхийлөгч Сыганбек Абдрахмановыг хүлээн авч уулзав.
 
 
Уулзалтын эхэнд ноён Сыганбек Абдрахманов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн талаар мэдээлэл өгч, танилцуулсан юм. 
 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг хэмээн үзэж, цаашид харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны парламентын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. 
 
 
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tunhag bichif
2016-05-16
poli robot:
goe
2016-05-16