Аянганд цохиулж 97 хүн амиа алджээ

Бангладеш улсад дөрөвхөн өдрийн дотор 97 хүн аянганд цохиулж амиа алдсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тус улсад энэ сараас борооны улирал эхэлж, аянга цахилгаан буух нь элбэгшсэн байна. Эрх баригчид иргэдээ оройн цагаар гэрээсээ гарахгүй байх, мөн унтах үедээ цахилгаан хэрэгслээ унтраахыг зөвлөжээ.
Аянганд цохиулж амиа алдагсдын ихэнх нь тариачид байна. Тариачид цаг агаарыг үл тоон ургацаа хурааж буй юм. Гэнэтийн байгалийн гамшиг өнгөртөл тариаланчдыг ургацаа хураахгүй байхыг уриалсанаас болж олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Тариаланчид “Эрх баригчид биднийг хоолгүй болгох гэж байна” хэмээжээ. Дака хотноо олон мянган тариачин машины дугуй шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ