С.Дэмбэрэлийг ИЗНН-ын даргаас чөлөөллөө
2016-05-17

ИЗНН-ын удирдлагын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орлоо. Энэ сарын эхээр тус намын дарга нарыг өөрчлөх хүсэлтийг Улсын дээд шүүх хэлэлцэж, Д.Энхбатыг чөлөөлж, С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргыг бүртгэж баталгаажуулсан.

 

Тэгвэл өчигдөр Дээд шүүх ИЗНН-ын дарга нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон хүсэлтийг хэлэлцжээ. Тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл намаасаа гарсан учраас түүнийг даргын албан тушаалаас чөлөөлж, хассан байна. Ингэснээр  ИЗНН С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр даргатай үлдлээ. Харин ИЗНН-ын дарга нар энэ сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд буй юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин