С.Ламбааг ЭМС-ын сайдад томилуулахаар өргөн барив
2016-05-17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.05.17/ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг  Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
 
Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ene ichih nuuree barsan Lambaa Gonchigdorj nariig zailuul
2016-05-18
zochin:
Энэ төгцөгөөс өөр мэдлэг боловсролтой мэргэжлийн хүн энэ улсад чинь алга уу Наад тэтгэврийн өвгөдөө тэтгэвэрт нь гаргаач ...
2016-05-18
Зочин:
Энэ ямар их шуналтай өвгөн бэ, Гончигоо гэж бас нэг гай байнааа
2016-05-17
emch nar:
Lambaa ta eruul mendiin salbaraas zailaach soniim be? Pzdaa chi ni.
2016-05-17