Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зам засварын ажилтай танилцлаа
2016-05-17

 

Хотын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өртгөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим чиглэлийн замын ажилтай танилцлаа.

 

2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн үг. Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэл 220 км. Тэгвэл нийслэлд шинээр болон өргөтгөн шинэчилсэн замын урт Улаанбаатараас Дархан өнгөрөх хэмжээнд хүрчээ. Түүнчлэн нийслэлийн авто замын бүтээн байгуулалт өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2.5 дахин нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ байна.

 

Хотын Засаг даргын очсон эхний газар Их Монгол Улсын гудамж. Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их тэнгэрийн ам хүртэлх 2.1 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хоёр компани гүйцэтгэж байгаа юм байна. Их тэнгэрийн ам руу явах замыг 1953 онд барьжээ. Сайд, дарга нар зорчиход зориулж барьж байсан ч сүүлийн жилүүдэд хороолол хотхон ихээр барьсан учраас энэ хэсгийн замын ачаалал ихэссэн. Хоёр эгнээ байсан замыг дөрөв болгон өргөсгөжээ. Өргөн болгоод зогсохгүй  гэрэлтүүлэг, явган хүний зам, борооны ус зайлуулах хоолой гээд цогцоор нь барьж байгаа аж. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол энэ оны зургадугаар сарын 20 гэхэд бүрэн нээх боломжтой гэж  гүйцэтгэгч “Эрдэнэ зам” компанийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Алтантуяа хэлэв. Харин нэг онцлог нь өмнөх зам нь бетонон хийцтэй байж. Бетонон суурийг асфальтаар хучихаар өргөтгөсөн заадсаар хагарал үүсэх магадлалтай гэнэ. Тиймээс үүнээс сэргийлж БНСУ-ын мэргэжлийн компанитай хамтран бетон асфальт хоёрын дундуур нийлэг тор хийдэг технологийг ашиглаж хучилтыг хийх юм байна. Ингэснээр энэ замд эвдрэл гарахгүй гэж гүйцэтгэгчид тайлбарлав.

 

Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо

 

 Удирдлагын академийн өмнөх зам  Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсныг иргэд санаж байгаа. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.  Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол гээд тэр хэсгийн замын сүлжээ бүрэн шинэчлэгдэнэ. Гэрэлтүүлэг, дугуйн зам гээд замын бүх тоноглолыг бүрэн хангасан дээрх замыг ирэх сарын 30 гэхэд хүлээлгэн өгөх аж. 

 

Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй 

 

Өнгөрсөн жил Долоон буудлын эцсээс Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто замын газрын дарга Нанзаддорж хэлж байсан. Түүнчлэн суурь хучилтыг нэг жил өнжүүлснээр хагарал, суулт өгсөн хэсгийг бүрэн засварлах боломжтой болгожээ. Ингэснээр замын чанар маш сайн болсныг тэрээр тайлбарлаж, энэ замд 15-20 жилд нүх ч гарахгүй гэдгийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэв. Хүн амын нягтралаас шалтгаалан хойд чиглэлд зуслан биш хотын дотоод суурьшлын бүс шиг болсон гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцолсон. Тиймээс хотын төвийн стандартаар энэ замыг тавьж буй аж.

 

Ийнхүү зуслангийн гол замыг тавдугаар сарын 25 гэхэд нээх юм байна. Гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг гүйцээн зургадугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Гол замаас гадна Салхитын ам, Яргайтын богино, Хуурай мухар, Шадивллангийн ам руу чиглэсэн дөрвөн замыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Харин наймдугаар сарын 20 гэхэд дээрх амуудын замыг дуусгах юм байна.

 

Э.Бат-Үүл: Бид замаа өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байна

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс дараахь тодруулгыг авлаа.

 

-Өнгөрсөн хугацаанд нийслэлд өргөтгөсөн болон шинээр тавьсан замын ажилд хэчнээн хөрөнгө зарцуулсан бэ?

 

-2012 оноос хойш улс, нийслэл төсвийн, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 800 тэрбум төгрөгийн замын ажил хийсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 240 гаруй км замыг өргөтгөж, шинээр тавьсан. Улаанбаатар хотын дэд бүтэц тэр дундаа замууд маш их хуучирч элэгдсэн. Суурьшил, хөдөлгөөний урсгал нэмэгдээд ирэхээр зам, уулзвар маань нарийдаж байна. Тийм учраас зам, уулзварыг өргөтгөх, шинэчлэх шаардлага үүссэн.  Энэ мэт олон хүндрэлийг шийдэх гэж цаг нартай уралдаж ажиллаж байна. Энэ бол амаргүй уралдаан болж байна. Авто зам дээр явж байгаа машины тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өдөрт гэхэд 200-300 машин шинээр дугаар авч зам дээр гарч байна. Бид эдийн засаг хүндэрлээ, машины өсөлт саарах болов уу гэсэн чинь “Приус” гэх мэт хямд машины борлуулалт өсч байна. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо буурах биш бүр өссөн. Үүнтэй уралдана гэдэг амаргүй. Жишээ нь, өдөрт 300 машин замын хөдөлгөөнд нэмэгдэж байна гэдэг чинь Гадаад харилцааны яамны уулзвараас Баян монгол хороолол хүртэл буюу ийм урт замыг өдөрт тавих ёстой болж байна. Мэдээж, энэ бол биелэхгүй зорилго. Гэвч бид замаа өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байна. Хоёрдугаарт, 200 гаруй км зам тавьсны үр дүнд уул уурхайн сааралтаас болж уналтаас болж унасан ажилгүйдлийн асуудлыг зөөллөх гэж оролдлоо. Энэ салбарт олон хүн ажиллаж байна. Монголбанкны тооцоогоор уул уурхайн олборлолт зогссоноос 50 мянга орчим хүн ажлын байргүй болсон. Нэг өрхийг 3 хүнтэй гэж тооцвол 150 мянган хүн орлогогүй болсон. Орон нутаг ажилгүйдэл болж эдийн засаг унаад ирэхээр бүгд хотод нүүж ирж байна. Хот маань ч ажилгүйдэл нэмэгдэх гээд байгаа учир бид Засгийн газартай хамтарч 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажлын байр хадгалах том арга хэмжээг авсан юм.

 

-Замыг чанартай, богино хугацаанд тавьдаг болжээ гэж иргэд их ам сайтай байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Зам тавих явцад нэг зүйлийг ойлголоо. Онцлоод хэлэхэд, зам сайжирсан тохиолдолд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсдөг. Жишээ нь зуслангийн чиглэлийн замыг тавихаас өмнө газраа наймаалах гэж байсан хүмүүс одоо наймаанаасаа буцаж байна гэнэ. Яагаад гэвэл зам тавьчихаар дагаад газрынх нь үнэ өсчихгүй юу. Газрын үнэ цэнэ өснө гэдэг чинь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоо үүсч байна гэсэн үг. Ингээд гинжин урвал шиг нэг нэгээ дэмжсэн том арга хэмжээнүүдийг авч байна.   Зуслангийн иргэд бүтээн байгуулалтын эрчээр бахархаж байгаа. Энэ урт замыг ийм богино хугацаанд хийнэ гэж төсөөлөөгүй гэж ярьж байна. Өнгөрсөн дөрвөн жилд зам барьдаг рекордыг бид эвдсэн. Жишээлбэл, Хүй долоон худагт 27 хоногийн дотор  8,7 км зам тавьсан. Энэ бол манай авто замын түүхэнд хамгийн бага хугацаанд хийж рекорд тогтоосон ажил болсон. Тэгвэл энэ Шадивлангийн зам тэр рекордыг эвдэж байна. Энэ замыг бүхэлд нь өргөтгөж, шинээр тавьж байна. Гэрэлтүүлэг, явган замтай, ус зайлуулах шугамтай. Энэ бол авто замын түүхэнд рекорт тогтоосон зам байлаа. Манай авто замчид ажлаа чанартай, бүтээмжтэй хийж чаддаг гэдгээ харуулж байна.

 

Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна

 

Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3,3 км замын өргөтгөл,  шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Хуучин 7 метр зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгожээ. Гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, явган хүний зам зэргийг тавина. Энэ замын эхний 3 км хэсгийг 1975 онд барьжээ. 1985 онд 1,3 км замыг нэмж тавьсан аж. 1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон зам гэдгийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ замын ажлыг нь өнгөрсөн оны намар эхлүүлжээ. Дунд нь тендерт оролцсон компаниудын маргаанаас болж ажил түр саатсан байна. Одоо асуудал шийдэгдээд ажил үргэлжилж байгаа. Энэ замыг зургадугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм байна.

 

Энэ замыг өргөтгөж, шинэчлэх явцад 80 орчим айл хашаагаа татаж, зарим нь байшингаа буулгасан гэдгийг Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн хэлэв. Явган хүний замыг тавих гэтэл нөхөх олговортой холбоотой асуудлаас болж нэг айл хашаагаа татахгүй гүрийж буй гэнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Тэр айлуудад зам тавигдсан тохиолдолд газар, үл хөдлөх хөрөнгө чинь үнэ цэнэтэй болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Өөрт нь ашигтай. Хөрөнгө үнэ цэнэ өснө.30-40 хувь”

 

Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3,3 км замыг өргөтгөж, шинэчлэх төсөв хөрөнгийг батлуулахад тус дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатарын оролцоо чухал байсныг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж онцолж байв.


НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар “2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон. Энэ замын ажлын хөрөнгө оруулалт хасагдчих гээд байлдаг. Нэлээн хөөцөлдөж байж энэ хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгуулж, ажил эхлэх боломжтой болгосон юм.


Миний хувьд Чингэлтэй дүүргийн 17, 18, 19-р хорооноос НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ гурван хорооны гол замын асуудал бүгд шийдэгдсэн. Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх энэ зам зургадугаар сарын 1-нд ашиглалтад орчихно. Хойт талын Шадивлан, Салхитын замын ажлын гэрээ хийгдээд ажил өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа. Ажил гүйцэтгэгч компаниуд наадмаас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ” хэмээн ярилаа.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Batuul Baatara naad ajilig chini chi bish manai zamchid hiisen ajil munguu ch avch chadaguigee biz de neg horoon dargin hiichih ajilig yun surtei yam er ni chi zam nertei ajil hiij mungu ugaaj oppshor dansand hiiged baiga yam bish uu ta narin yariad zogsoj baigaa 800 km zam tavisan munguur 1600 km zam ayagui bol tavina da ard tumen yu hiisnig medne mungu idehin tuld bas hair nairgui ajil nertei yam hiideg yam bolovuu gesen bodol turdug shuu Baataraa hotinhoo ard irgedig ehled ajiltai orlogotoi bolgo l doo neg muur nohoi alhad 12000 myangan tugrugch gej baih shig yasan ch undur uneer heneer aluulad baidagim ter oron gergui gudamjind honoj hogoor hoolloj baiga humuuser aluulad ted nart mungi ni ugchih lduu muur nohoi alah hurtel biznes bolimoor yam da Baatar mini
2016-05-18
zochin:
yamar ch bsan zamaa bugdiig zasaj sain hashaa tesel bas ger horoolol.g baihgui bolgohod gol huchee zoruilj olon humuusiig bayarluulj hot maani tseverhen nogoon baiguulamj ihtei utaagui bolohiin telee hotiin darga baidag huchee gargarai ingej chadval irged bugd demjine
2016-05-17
salga tolgoi:
muu lalar chi dahij garahgui.uur hun hotiin darga hiine.chi shorond orno.
2016-05-17
Зочин:
БАЯНМОНГОЛ хорооллоос Төмөр замын доогуур гарч ирдэг уулзварыг Төрийн тусгай хамгаалалттай газрын авто баазын хашаа зүгрүү нэвт гардаг болвол хөдөлгөөний ачаалал эрс буурна даа. Яагаад вэ гэвэл 1-рт Нарантуулаас ирж буй тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхдөө хойрог 2-рт Баруунаас зүүн зүг буюу Нарантуулруу зүтгэж зүтгэж гацаж гацаж Төв журмын хашаагаар эргэлээ дахиал Нарантуулаас ирж буй тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхгүй тэгээл гацаад таг болж байгаа юм даа....үүнийг л шийдээд өгчих
2016-05-17
103.229.121.229:
Үнэн үү? Баянзүрх дүүрэг 25-р хороо НАРНЫ ЗАМ-ыг дундуур зорчих гарц хийж өгмөөр байна. Нэг ёсондоо БАЯНМОНГОЛ хорооллоос Төмөр замын доогуур гарч ирдэг уулзварыг Төрийн тусгай хамгаалалттай газрын авто баазын хашаа зүгрүү нэвт гардаг болвол хөдөлгөөний ачаалал эрс буурна даа. Яагаад вэ гэвэл 1-рт Нарантуулаас ирж буй тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхдөө хойрог 2-рт Баруунаас зүүн зүг буюу Нарантуулруу зүтгэж зүтгэж гацаж гацаж Төв журмын хашаагаар эргэлээ дахиал Нарантуулаас ирж буй тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхгүй тэгээл гацаад таг болж байгаа юм даа....үүнийг л шийдээд өгчих
2016-05-17
irgen:
15-20 jild nuh garahgui gej shaagaad yahav,daraa jiliin udiid nuh garaad hagarsan baina.ter ued chi daanch baihgui,gadagshaa zugtsan esvel 461-d suuj baij baih
2016-05-17
purev:
Heden zuun terbumaar ni zarchuullad hedhen sariin nastai zamaar yugaa hiihev de. Hotiin dargad bish irgeded zoriulsan zam irged ni ajiltai ni taniltsah yostoi bmaar. Huugiinhee nuuts horongiig hevleleer medeg hun hotiin hogjiloos huvi hurtegch hun shu
2016-05-17
Зочин:
¯íýí ¿¿? Áàÿíç¿ðõ ä¿¿ðýã 25-ð õîðîî ÍÀÐÍÛ ÇÀÌ-ûã äóíäóóð çîð÷èõ ãàðö õèéæ ºã캺ð áàéíà. Íýã ¸ñîíäîî ÁÀßÍÌÎÍÃÎË õîðîîëëîîñ Òºìºð çàìûí äîîãóóð ãàð÷ èðäýã óóëçâàðûã Òºðèéí òóñãàé õàìãààëàëòòàé ãàçðûí àâòî áààçûí õàøàà ç¿ãð¿¿ íýâò ãàðäàã áîëâîë õºäºë㺺íèé à÷ààëàë ýðñ áóóðíà äàà. ßàãààä âý ãýâýë 1-ðò Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõ人 õîéðîã 2-ðò Áàðóóíààñ ç¿¿í ç¿ã áóþó Íàðàíòóóëðóó ç¿òãýæ ç¿òãýæ ãàöàæ ãàöàæ Òºâ æóðìûí õàøààãààð ýðãýëýý äàõèàë Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõã¿é òýãýýë ãàöààä òàã áîëæ áàéãàà þì äàà....¿¿íèéã ë øèéäýýä ºã÷èõ
2016-05-17
Зочин:
¯íýí ¿¿? Áàÿíç¿ðõ ä¿¿ðýã 25-ð õîðîî ÍÀÐÍÛ ÇÀÌ-ûã äóíäóóð çîð÷èõ ãàðö õèéæ ºã캺ð áàéíà. Íýã ¸ñîíäîî ÁÀßÍÌÎÍÃÎË õîðîîëëîîñ Òºìºð çàìûí äîîãóóð ãàð÷ èðäýã óóëçâàðûã Òºðèéí òóñãàé õàìãààëàëòòàé ãàçðûí àâòî áààçûí õàøàà ç¿ãð¿¿ íýâò ãàðäàã áîëâîë õºäºë㺺íèé à÷ààëàë ýðñ áóóðíà äàà. ßàãààä âý ãýâýë 1-ðò Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõ人 õîéðîã 2-ðò Áàðóóíààñ ç¿¿í ç¿ã áóþó Íàðàíòóóëðóó ç¿òãýæ ç¿òãýæ ãàöàæ ãàöàæ Òºâ æóðìûí õàøààãààð ýðãýëýý äàõèàë Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõã¿é òýãýýë ãàöààä òàã áîëæ áàéãàà þì äàà....¿¿íèéã ë øèéäýýä ºã÷èõ
2016-05-17
Зочин:
¯íýí ¿¿? Áàÿíç¿ðõ ä¿¿ðýã 25-ð õîðîî ÍÀÐÍÛ ÇÀÌ-ûã äóíäóóð çîð÷èõ ãàðö õèéæ ºã캺ð áàéíà. Íýã ¸ñîíäîî ÁÀßÍÌÎÍÃÎË õîðîîëëîîñ Òºìºð çàìûí äîîãóóð ãàð÷ èðäýã óóëçâàðûã Òºðèéí òóñãàé õàìãààëàëòòàé ãàçðûí àâòî áààçûí õàøàà ç¿ãð¿¿ íýâò ãàðäàã áîëâîë õºäºë㺺íèé à÷ààëàë ýðñ áóóðíà äàà. ßàãààä âý ãýâýë 1-ðò Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõ人 õîéðîã 2-ðò Áàðóóíààñ ç¿¿í ç¿ã áóþó Íàðàíòóóëðóó ç¿òãýæ ç¿òãýæ ãàöàæ ãàöàæ Òºâ æóðìûí õàøààãààð ýðãýëýý äàõèàë Íàðàíòóóëààñ èðæ áóé òýýâðèéí õýðýãñýë çàì òàâüæ ºãºõã¿é òýãýýë ãàöààä òàã áîëæ áàéãàà þì äàà....¿¿íèéã ë øèéäýýä ºã÷èõ
2016-05-17
zochin:
Batuulee ajilaad bai bid demjye
2016-05-17
123:
dund huruu
2016-05-17
123:
870 тэрбумыг зарцуулсан бол дор хаяж 870 км тавьж тавьсан байх ёстой. Хаана байна тэр их зам нөхөдөө
2016-05-17
123:
dund huruu