Багдад хотноо халдлага болжээ

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр 19.00 цагийн орчимд дараалласан дэлбэрэлт болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Халдлагаар 69 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан аж.
Уг халдлагыг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж “Цус урсгахгүйгээр төрийн эрхийг бидэнд өг” гэж жиргэжээ. Багдад хотын цагдаагийн газраас “Хэт даврагчид шийт болон суннит шашинтнуудын амьдардаг Шааб дүүрэгт халдлага үйлдсэн. Нийт дөрвөн дэлбэрэлт болсон. Гурвыг нь амиа золислогч үйлдсэн” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрөгч долоо хоногтхэт даврагчид мөн Багдад хотноо халдлага үйлдэж, 34 хүний аминд хүрсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ