Ким Чен Унтай уулзахыг хүсчээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас өрсөлдөх тэрбумтан Дональд Трамп “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзаж, хэлэлцээр хийхийг хүссэн” талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Трамп “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Би түүнтэй ярилцахад бэлэн байна. Тэр хүсвэл бид хаана ч уулзаж болно. Хэрвээ би сонгуульд ялалт байгуулвал хамгийн эхэнд Ким Чен Унтай уулзах болно. Энэхүү уулзалтаар хоёр улсын ирээдүйг шийдвэрлэх боломжтой” гэж мэдэгджээ. Трамп ярилцлагынхаа төгсгөлд “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Британид айлчилж болох юм. Мөн Ким Чен Унтай ч уулзаж магадгүй” гэсэн байна.
Одоогоор Трампийн саналд Пхеньян хариу өгөөгүй байна. Харин Трампийн гол өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон “Трамп сонгуульд ялалт байгуулахын тулд худал зүйл ярьж байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ