Тартагтаа тулсан улс төр буюу гэр бүл хэнд ч хамаагүй
2016-05-18

Сум нэвтэрдэггүй хантааз гэдэг шиг хэрвээ улс төрчийн үр хүүхэд, ах дүү, хамаатан садан л бол хэзээ ч хамаагүй, хаанаас ч ирж болох хурц үзүүртэй үгэнд цоорохгүй байх дархлаатай байх хэрэгтэй. Мөн бие болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байхыг Монголд өрнөж эхэлсэн, өрнөсөөр буй халуун үйл явдлууд анхааруулж байна. Эцэг, эх, эх орноо сонгож төрж чадахгүйгээс хойш энэ бүгдийг дааж амьдрахаас өөр аргагүй ажээ.

 

Албан тушаалын хэнээрхэл, ашиг сонирхлын зөрчил, бие биенээ ялах тэмцэл эцэстээ гэр бүл рүү нь дайрч дуусдагийг харлаа. Улс төр дэх ийм муу жишиг Монголд хэдийнэ үүрээ зассан байна. Гэхдээ энэ бол улс төрд байж болох хамгийн увайгүй, ичгэвтэр, шударга бус тоглоомын туйл гэдгийг хэлэх нь зүй биз. Харин цэвэр, шударга өрсөлдөөн бол хийсэн ажил, үйлдэл, хэлэх үгтэй л холбогдох ёстой юм.

 

Тэгвэл ядарсан энэ улс төрийн арга хамгийн хор уршигтай гэдэг нь урд өмнө нотлогдсон. Өмнөх Засгийн газрын тэргүүний жишээг энд дурдаж болно. Түүний охины компани, ажил, амьдралыг улс төрийн тоглоомдоо татан оролцуулж аажмаар гүйцэтгэх засаглалын тэргүүнээс буулгасан байдаг. Яг үүнтэй ижил жишээ тэгвэл хотын даргад чиглэлээ. Түүнийг татан унагах гэсэн оролдлого түүн рүү биш үр хүүхэд, гэр бүлд нь нөлөөлж эхлэв. Нөгөө талдаа үүнийг хийсэн ажлыг нь шүүмжилж чадахгүй арга ядахдаа гаргаж буй үйлдэл гэж дүгнэж болно.

 

Нийслэлд өмнө нь баригдаж байгаагүй урт, чанартай зам, олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийчихлээ. Нүдэнд ил энэ бүгдийг мэдээж шүүмжилж, гутааж чадахгүй. Баллуурдах гэж хамгийн их оролдож байсан гэр хорооллын дахин төвөвлөлт төсөл ч гацаанаас гарсан учраас чимээгүй болчихлоо. Одоо харин шүүмжлэх зүйл юу ч үлдээгүй учраас нэр төрийг нь гутаан доромжлох, гүтгэн унагах гэсэн “хар” арга хэрэглэхээс өөр сонголт үлдээгүй. Гэхдээ үүнийг нэг их тоох хэрэггүй л болов уу. Ичсэн хүн, хүн ална гэдэг шиг аргаа барж, тартагтаа тулсан хүмүүсийн хийдэг л зүйл. Үлдсэн ганц аргаа хэрэглэж л байг.

 

Одоогийн хотын даргыг хамгаалах гэсэндээ биш, бодит үнэн дээрээ тулвал өмнөх Засаг дарга нараасаа хамаагүй их ажил, их бүтээн байгуулалт хийсэн нь, хийж байгаа нь харагдсаар л үнэн. Түүнийгээ л үргэлжлүүлэг. Эцсийн дүндээ нийгэмд хамгийн нэр хүндтэй байгаа хүн рүү дайрах нь гарцаагүй. Юу ч хийгээгүй хүнийг хэн л тоож харав гэж. Нөгөөтэйгүүр дайрч давшлах, гүтгэн доромжлох, гэр бүлийнх нь нэр төрд халдах нь зөвхөн сонгуультай ч холбоогүй. Ухаандаа өмнөхөөс нь, өөрсдийнхөөс нь илүү гарчих вий гэсэн айдас л тэднийг энэ чиглэлд хөтлөөд байгаа юм.

 

Эсрэгээрээ тэгвэл улс төрийн шударга бус тоглоом тоглож буй хүмүүсийнхээр хэн хотын дарга болох ёстой гэж. Одоогийн дарга солигдлоо гэхэд хэн түүний эхлүүлсэн энэ их ажлыг үргэлжлүүлэх юм. Өмнө нь мээр байсан Н.Батбаяр уу, Г.Мөнхбаяр уу, М.Энхболд уу эсвэл бүр хэний ч танихгүй газрын дарга уу. Үгүй. Нийгэм, нийслэлчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бодит байдал, ирээдүйгээ харж ард түмэн асуудалд ханддаг болсон.      

 

 

Х.Гарьд

   

Shuud.mn
Сонин хачин
zzzz:
Mongoliin tord, toriin alband baigaa eh ornoo tuilduulj baigaa urvagchid, deeremchidiig zailuulah zag bolood olon jil bolloo,,,,,Ard tymen odoo hodloh boljee. Delhiin ali ch ulsad uls ni bolohgui tiish handval ARD TYMEN NI zov zamruu oruuldag huulitai, tegeheer songuuld yadaj neg shirhegch huuchin hyn songohgui baih ni zov,,,tegj baij zevershine.
2016-05-18
гэрэл:
Хууль дүрмийг дагаж мөрдөх гэж гаргадаг байлтай харин баталсан хуулиа зөрчиж хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө юм шиг авирлаж байгаа улс төрчид өөрсөдөө таарсан шудрага бус тоглоомоо тоглож улс ороны хөгжилийг гацааж байна шүү дээ
2016-05-18
зулаа:
Ажил хийж чадах, улс орноо хөгжүүлэх сэтгэл зүрхтэй хүмүүс олон байгаа түүнээс ард түмэн сонгох эрхтэй энэ ард түмний эрх ашгийг хаагдуулж байна нөгөө ардчилсан ёс нь хайчцан бэ? Ард түмнийхээ сонголтыг хүндэлж сонгох, сонгогдох эрхийг харгалзан үзэх хэрэгтэй ш дээ....
2016-05-18
Гоолингоо:
• Нийгэмийн үнэт зүйл юу вэ МУ иргэн бид цөмөөрөө шүү дээ. Цөөхөн хүн амтай бид аль нэг нь хөлжөөд, баяжаад ооффшор моофшор дансандаа мөнгөө нуугаад байж болохгүй шүү. Тэгтэл ихэнх нь ядуу, зөдүү өрнөөс өр, хоолноос хоолны хооронд амь зуулга хийгээд байвал уурлах бухимдал, ундуйцал хэрээс хэтэрсэн асуудал болноо. Хөгжлийг бий болгоход хөдөлмөрийн чадвартай иргэн бид нар ЭХ ОРОНДОО чин шударгаар ажиллаж сайхан амьдармаар байна. Төрөөс бололцоог нь олгож дарамт шахалтгүй байвал зүгээр дээ. Зүгээр л мөнгө голдирлоод суугаагүй ш дээ.
2016-05-18
Гоолингоо:
Нийгэмийн үнэт зүйл юу вэ МУ иргэн бид цөмөөрөө шүү дээ. Цөөхөн хүн амтай бид аль нэг нь хөлжөөд, баяжаад ооффшор моофшор дансандаа мөнгөө нуугаад байж болохгүй шүү. Тэгтэл ихэнх нь ядуу, зөдүү өрнөөс өр, хоолноос хоолны хооронд амь зуулга хийгээд байвал уурлах бухимдал, ундуйцал хэрээс хэтэрсэн асуудал болноо. Хөгжлийг бий болгоход хөдөлмөрийн чадвартай иргэн бид нар ЭХ ОРОНДОО чин шударгаар ажиллаж сайхан амьдармаар байна. Төрөөс бололцоог нь олгож дарамт шахалтгүй байвал зүгээр дээ. Зүгээр л мөнгө голдирлоод суугаагүй ш дээ.
2016-05-18
Гоолингоо:
Нийгэмийн үнэт зүйл юу вэ МУ иргэн бид цөмөөрөө шүү дээ. Цөөхөн хүн амтай бид аль нэг нь хөлжөөд, баяжаад ооффшор моофшор дансандаа мөнгөө нуугаад байж болохгүй шүү. Тэгтэл ихэнх нь ядуу, зөдүү өрнөөс өр, хоолноос хоолны хооронд амь зуулга хийгээд байвал уурлах бухимдал, ундуйцал хэрээс хэтэрсэн асуудал болноо. Хөгжлийг бий болгоход хөдөлмөрийн чадвартай иргэн бид нар ЭХ ОРОНДОО чин шударгаар ажиллаж сайхан амьдармаар байна. Төрөөс бололцоог нь олгож дарамт шахалтгүй байвал зүгээр дээ. Зүгээр л мөнгө голдирлоод суугаагүй ш дээ.
2016-05-18
з-н:
Энийг бичсэн нөхөр ямар бялдууч золиг вэ? Ийм хүмүүсийг л жинхэнэ долигнуур бууны нохой гэдэг юм.Өнөөгийн нийгмийн өнгө төрхийг хүн болгон л дүгнэн ярьж бичиж байна шүү дээ.Долигнож сайн хүн болох гэж яах гэж ингэж заваарч байдаг байнаа.
2016-05-18
Зочин:
Хөдөлмөрлөж байж мөнгө олно. Зүгээр сууж байгаад мөнгө олдог нөхдүүдийг гараа хөдөлгөж, оюун ухаанаа уралдуулж байж мөнгө ол гэж уриалсан юм. Шилэн цонх шинэ ПАРЛАМЕНТ тэр тусмаа гишүүдэд нээлттэй байхыг уриалсан юм
2016-05-18
Зочин:
Үүнийг бичигч батүүлээс хэдэн тө аваад тэр дуусхаар бас юу хийхэв хүү нь оффшертой юм чинь хэл аманд орооцолдолгүй яахин энэ бол гэмт хэрэг бохир мөнгө
2016-05-18
Балт:
Сайхан ярих уриалах яах вэ болж бна ...хичнээн хичээж хөлөлмөрлөөд наад авдаг цалин чинь амьдралд хүрэхгүй бна ..гэтэл хажууд зүгээр зогсож сууж бгаад .цөм мөнгөжөөд бгаа хүмүүсииг хараад харьцуулаад наад ниигэм чинь багтарч үхэх гээд бна ...гараа хөдөлгө гэх юм хөдөлгөөд наад бтээн байгуулалтыг чинь хиигээ биздээ ..гэтэл амьдрал улам доошоо ороод бна ..
2016-05-18
urgen:
Mash zev setgegel bichij gants hun ch gesen.nuugmeeree oyun uhaanii hun chanaruun elsgelend netvegdeed bgaa ni unen
2016-05-18
Зочин:
MANAN BOL ULS TORIIG ZAWHRUULAGCH ARD TVMNII AMIDRALIG ULANDAA GISHGEGCH ALBAN TUSHAALIN OWCHIN TUSTSAN ETRH MEDLIIN TOLOO YU CH HIIHEES BUTSAHGVI MANAN-G ENE JIL ULS TOROOS ZAILUULJ ARD TVMEN AMIDRAL ULS ORNOO AWARIY
2016-05-18
УРИАЛГА:
Залуучуудаа өнөөдөр бид бүхэнд аль ч нам уг нь хэрэггүй байгаа юмалдаа. Өнөөдөр бид бүхэн хэн ам минь руу хоол хийх вэ гэж хүлээж байхаар өөрсдөө гараа хөдөлгөөд яахвээ эхэндээ гар цэврүүтэнэ, хөл нугарна юм юм болно л доо хөдөлмөр хийж байж энэ улс орон өөдөө сэргэнэ шүү дээ. Яах вэ дэлхий тэр чигээрээ хямарч байна зарим газар өлсгөлөн болж байна харин манай МОНГОЛД оюун ухааны өлсгөлөнд нэрвэгдэж байна үүнийг л цөмөөрөө даван туулж гэтэлмээр байна. ЗАЛУУЧУУДАА УРИАЛАН ДУУДМААР БАЙНА БИД БҮХЭН ОЮУН УХААН ЭРДЭМ МЭДЛЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ ҮҮ ГЭХЭЭС ДУТАХГҮЙ жаахан хүч нэмээд өгөхөд МОНГОЛ МААНЬ СЭРГЭН МАНДАХ БОЛНО
2016-05-18