Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
2016-05-18

Энэ оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар буюу 276.4 сая ам.доллараар буурч 2210.1 сая ам.долларт хүрсэн. 

 

Үүнд экспорт 7.2 хувиар буюу 104.9 сая ам.доллараар, импорт 16.6 хувиар буюу 171.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 484.6 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 66.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 

 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.4 хувь буюу 1379.0 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 10.4 хувь буюу 228.8 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 27.8 хувиар буурсан байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shine niigem
2016-05-19
Зочин:
arga yadsan tohioldold zeel gadnaas
2016-05-19
Зочин:
gadaad ruu tuilshrah
2016-05-19
Гаальчин:
Ард иргэд, бизнес эрхлэгчид мөнгөгүй болсон юм чинь Импорт огцом буурахаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах нь ойлгомжтойшдээ, экспорт нэмэгсэндээ биш шүү ард иргэдээ ГТЕГ-ын Статистикч ГУБ, АН-ыг бүү сонго, ГТЕГ-т самарч байна
2016-05-18