Иргэд түрээсийн байрны түлхүүрээ гардлаа
2016-5-18

 

Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд түрээсийн байрны түлхүүр гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд төрөөс түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгож, 2013-2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шууд орон сууц худалдан авах боломжгүй, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, гэр хороололд аж төрж буй иргэдийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2015 оны 248 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 

Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, зах зээлээс шууд орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж бүрдээд байна.

 

Энэ цаг мөчид ТОСК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орсон, 350 айлын орон сууцанд түрээсээр хамрагдах шаардлага хангаж, байраа сонгосон 350 гэр бүлийн төлөөлөл түлхүүрээ гардан авахаар хуран цуглараад байна гэж Ерөнхий сайд хэлээд зарим иргэдэд түлхүүрийг нь гардуулж, шинэ орон сууцанд орж байгаа нийт иргэддээ аз жаргал, эрүүл энхийг хүслээ. 

 

Энэ арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга нар оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
zovhon tyreesee l toloh um baigaa bizdee, bas bankind toloh umuu?
2016-05-19