Филиппинчүүд трансжендер улстөрчийг сонгожээ
2016-05-19

 

Филиппинийн Конгресст трансжендер эмэгтэй гишүүнээр сонгогдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Жералдин Роман “Намайг шүүмжлэх хүмүүс зөндөө байна. Гэхдээ би зорилгоосоо буцахгүй” гэж хэлжээ.

 

“AFP” агентлаг “Жералдин Роман Конгресст орсноор иргэд бэлгийн цөөнх гей, лесби, трансжендер хүмүүсийн талаар зөв  ойлголттой болно” гэж мэдээлсэн байна. Манила хотноо өчигдөр Романы дэмжигчид баяраа тэмдэглэжээ. 

 

Роман дэмжигчдээ хандан “Намайг гаж нэгэн мэтээр ярьж буй хүмүүс их байна. Хүйс бол тийм ч чухал зүйл биш. Та бүхэн нийгмээс гадуурхагдаж буй хүмүүсийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид энэ улсын иргэн. Тиймээс таны юу өмссөн, ямар чиг хандлагатай байх  энэ улсад хамаагүй. Та зөвхөн иргэнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Хамгийн гол нь сэтгэл зүрхээрээ улсынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг сана” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tiim shuu. Huniig hun gedeg utgaar ni l handah heregtei.
2016-05-19