“Цахим банкны аян”-ы гурав дахь тохирлын эзэд тодорлоо
2016-05-19

“Цахим банкны аян”-ы гурав дахь тохирлын эзэд шагналаа гардан авлаа

 

ХААН Банкнаас орон даяар зарласан “Цахим банкны аян”-ы гурав дахь 14 хоногийн тохирлын эзэд   5-р сарын 15-нд  МҮОНТ-ээр тодорсон билээ.

 

“Цахим банкны аян”-ы гурав дахь тохирлын ширээний компьютерын азтан болсон Улаанбаатар хотын харилцагч Х.Даваажаргал, Дорнод аймгийн харилцагч Д.Сайнхүү нар, Нөүтбүүкний азтан болсон Улаанбаатар хотын харилцагч Б.Үүрцолмон, iPad-ны азтан болсон Улаанбаатар хотын харилцагч Г.Эрдэнэчимэг, iPhone6s гар утасны азтан болсон Улаанбаатар хотын харилцагч Н.Рагчаасүрэн, Токио хотод аялах эрхийн эзэн болсон Улаанбаатар хотын харилцагч Б.Галбадрах нар 5-р сарын 18-ны өдөр Төв ХААН Банкинд шагналаа гардан авлаа.

 

Азтануудын сэтгэгдлээс хүргэе.  

 

 

Токио хотод аялах эрхийн эзэн азтан Б.Галбадрах: Миний хувьд Экспресс банкаар гүйлгээ хийгээд азтан боллоо. Манай гэр бүлийнхэн Экспресс банкаар үйлчлүүлэхдээ их баяртай байгаа. Өмнө нь банк хаах цагтай уралдах, дугаарлах гээд асуудал гардаг байсан бол одоо хэдэн ч цаг болж байсан ХААН Банкны карттай байхад дансандаа орлогоо хийчихнэ бас төлбөр тооцоо, шилжүүлэг хийнэ гээд их амар болсон.

 

 

iPhone6S гар утасны азтан Н.Рагчаасүрэн: Би гадаадад сурч байгаад  Монголдоо ирээд удаагүй байна. Миний хувьд баяртай, бас бэлгэшээлтэй зүйл боллоо. ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа. ХААН Банкнаас залгаж энэ сайхан мэдээг надад анх  дуулгасан. ХААН Банкны цалингийн картаар хийсэн гүйлгээ хийгээд азтан болсон.

 

 

iPad-ны азтан Г.Эрдэнэчимэг: Азтан болсондоо эгч нь хөл газар хүрэхгүй баярлаж байна.  iPad-аа хүүдээ өгнө гэж бодож байгаа. Манай гэр бүлд ч бас баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Манай хүү “Ээж та азтан болсон байна” гээд надаас дутахааргүй баярлаж байгаа.

 

 

Нөүтбүүкний азтан Б.Үүрцолмон: Азтан болсондоо манай гэр бүлийнхэн их баяртай байна. Өнөөдөр эхнэр, охинтойгоо ирж шагналаа авлаа. Манай гэр бүл Экспресс банкыг ашиглаж дансандаа мөнгө хийж төлбөр тооцоогоо хийдэг болсон. Хэдий орой боллоо гээд санаа зовохгүй, цагт баригдахгүй ёстой нүдээ олсон үйлчилгээ гэж боддог.

 

 

Ширээний компьютерийн азтан Д.Сайнхүү: Би хувиараа бизнес эрхэлдэг. Бүх төлбөр тооцоогоо  Мобайл банкаар гүйцэтгэж байна даа. Манай гэр бүлийнхэн ч бүгд  Мобайл банкны хэрэглэгчид болсон. Цаг хугацаа, зардал хэмнэсэн найдвартай шуурхай үйлчилгээ гэж боддог. Азтан болно гэж огт бодоогүй байсан болохоор надад гэнэтийн сайхан мэдээ болсон.   

 

 

Ширээний компьютерийн азтан Х.Даваажаргал:  Би МУБИС-ийн Физикийн сургуулийн 1-р курст суралцдаг. Завхан аймгаас ирж суралцаж байгаа. Ширээний компьютерийн эзэн болсондоо маш их баяртай байна. Яг компьютертэй болохыг мөрөөдөж байлаа. ХААН Банкны хамт олонд баярлалаа.  

 

Аяны хүрээнд 14 хоног тутам харилцагч таны  аль нэг цахим банкаар дагнан хийсэн 5 болон түүнээс дээш гүйлгээнд 1 тохирлын эрхтэй үүснэ. Мөн И-Биллинг үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагч бүрт 1 тохирлын эрх нэмэгдэж,  урамшуулалт аянд оролцох юм.       

 

Дараагийн  тохирлын эзэд 5-р сарын 29-ний Ням гарагт МҮОНТ-ийн 1-р сувгаар тодорно. Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  яг одоо  131917 дугаарт мессеж илгээж, info.khanbank.com  хаягт хандан, эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.

 

Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!

 

Shuud.mn
Сонин хачин