А.Түмэн-Өлзий: Ард түмний хишгээр байртай болсон
2016-05-19

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар энэ сарын 23-нд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийнэ. Үүнтэй холбогдуулан дуучин А.Түмэн-Өлзийтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

 

 

-Өнгөрсөн аравдугаар сард яг ийм нэртэй тоглолтоо хийсэн. Тоглолтын нэр ижил ч дуулагдах уран бүтээл өөр болов уу?

 

-Тийм. Л.Сөрөлт бид хоёр өнгөрсөн аравдугаар сарын 9-нд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийсэн. Энэ удаад дахин тоглохоор боллоо. Өмнөхөөс ялгаатай зүйл олон бий. Бид хоёр шинээр туурвисан уран бүтээлээ дуулна. Мөн өмнөх тоглолтынхоо чанарыг бууруулахгүй илүү чансаатай болгохын төлөө зорьж өдөр, шөнөгүй бэлтгэлээ хийж байна.

 

-Азтай нэг үзэгчид байрны урьдчилгаа өгнө гээд байгаа шүү дээ?

 

-Бид хоёр ингээд тоглолт хийгээд байхаар олон нийт энэ хоёр зөвхөн ашгийн төлөө тоглолт хийгээд байна гэсэн бодолтой байдаг. Тэр эргэлзээг арилгахын тулд, мөн иргэний үүргээ ухамсарлаж энэ тоглолтыг хийж байна. Өнөөдөр хичнээн байр хямдарч байгаа ч гэсэн байртай болох боломжгүй олон хүн бий. Тэр дундаа залуу гэр бүлүүд. Тийм учраас бидний тоглолтыг ирж үзээд байртай болохыг мөрөөдөж байгаа  яг л бид хоёр шиг залуу хүмүүс нэг өрөө биш, хоёр өрөө байртай болох ийм сайхан боломжийг олгож байгаа юм. Тийм л зорилгоор тоглож байна.

 

-Та хоёр  ч залуу хүмүүс. Байртай болж амжсан уу?

 

-Өөрсдийн хөдөлмөрлөж байгаа зүтгэлээрээ байр авч байгаа. Үүнийг бид хоёр ард түмнээсээ хайр хишгийг харамгүй авсны үр дүн болов уу гэж бодож байгаа. Тийм учраас энэ бид хоёрын чадварын тухайд биш, биднийг л гэж ирж үзэж байгаа үзэгчдийн, цомгоо хурдан гаргаарай хэмээн холбогдож хэлж байгаа хүмүүсийн ач тус.

 

 

-Хоёр дуучин  тоглолтоо хийгээд л  25 сая төгрөг өгчих нь гэхээр хүмүүс эргэлзэж л байх шиг байна.

 

-Худлаа зүйл амлаагүй гэдгээ хэлмээр байна. Яагаад гэвэл ивээн тэтгэгч байгууллагатай бид хоёр жилийн гэрээ хийсэн. Бидний хийсэн гэрээ энд байна. Нэг азтай үзэгчид өгсөн тэр байрны урьдчилгаа 30 хувь болох 25 сая 800 мянган төгрөгийн оронд бид хоёр эргээд тухайн компанийн реклам сурталчилгаанд нь тоглох, арга хэмжээнд нь дуулах тийм нөхцлөөр тохиролцсон байгаа. Тийм болохоор эргэлзэх зүйлгүй насан туршийн үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой.

 

-Хөвсгөл, Дарханд тоглосон гэсэн. Хөдөө орон нутгийн үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

 

-Бид аравдугаар сард “Бөхийн өргөө”-нд тоглосон. Үүний дараагаар Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Зүүнхараа аймагт тоглоод ирлээ. Орон нутгийн үзэгчид тэгш, сайхан хүлээж авдаг шүү. Дуугаа дуулж дуусаад ёсолж байх хооронд алга ташилт тасардаггүй. Тийм учраас дуугаара дамжуулан залуу хүмүүст хайрын сайхныг түгээхийг хүсдэг дээ. Бид хоёрын дууг хэдэн насны хүмүүс илүү сонсож байна гэдэг судалгааг бид хийж үзсэн. Тоглолт үзсэн үзэгчдийн бичлэгийг харж байхад 8 настай жаахан хүүхэд хүртэл дагаад дуулж байна. Настай  буурлууд хүртэл бидний дууг мэддэг юм билээ. Тийм учраас нас хязгааргүй сонсож байна гэж ойлгож байгаа.

 

-Цаашид орон нутагт аялан тоглох уу?

 

-Бид хоёр “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо зүүн аймгуудад тоглож эхэлж байгаа. Хөдөө орон нутгийн үзэгчид маань бид хоёрыг ирж тоглооч гэдэг саналыг тавьж олон удаа холбогдож асуудаг. Тийм учраас орон нутгийн үзэгчдидээ тоглолтоо толилуулна.

 

-Сүүлд нь асуухад жүжигчин, дуучин хоёр анх  яагаад хамтран дуулахаар болсон бэ?

 

-Бид уран бүтээлийн найзууд байсан. Л.Сөрөлт маань надад анх хамтран уран бүтээл хийх санал тавьсан. Би уран бүтээлч хүний хувьд шинэлэг, содон зүйлийг байнга эрэлхийлж байх ёстой учраас  ганцаараа дуулснаас жүжигчин хүнтэй уран бүтээл хийж яагаад болохгүй гэж хэмээн бодож саналыг нь маш сайхнаар зөвшөөрч байлаа. Хамтран дуулсан хоёр жилийн хугацаанд туурвисан уран бүтээл маань үзэгч түмэнд таалагдсан учраас олон үзэгчийн халуун дулаан алга ташилт, энергээр урам авч цаашдынхаа уран бүтээлийг хийж байна даа.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Urid ni gantsara toglool duulaal yavdag bsan. Neh hund hureed suid bolsn yumgui. Harin Surulttei duulaad ovoo haraand togtoj chihend honogshij bn. Surulttei hamtarsnaas hoish heden tugrugte bolj bairtai bolj bgan bn bayar hurgide
2016-05-20
zochin:
surultiin huchind heden tugrug toolj uzej baigaa huuhen
2016-05-19
МУУХАЙ ХҮҮХЭН:
ШАЛИХГҮЙ ЮМ БАЙЖ ИХ ЗАНТАЙ БИЕЭ ТООСОН АВ ГАЙ БОЛСОН АМЬТАН БИЛЭЭ .ЭДНИЙГ ХЭН ДУУЧИН ГЭДЭГ ЮМ. ХУДЛАА БИЛЕТЭЭ ЭНД ТЭНД ШАХАЖ Л БАЯЖИЖ БАЙГАА БОЛОХООС ТА НАРЫГ ТООЖ ХЭН ҮЗЭХ ВЭ ДЭ
2016-05-19