Америкийн бөмбөгдөгч онгоц осолджээ
2016-05-19

АНУ-ын “A B-52” бөмбөгдөгч онгоц Номхон далайн Гуам аралд байрлах нисэх баазаас хөөрсөнийхөө дараа осолдсон талаар тус улсын Агаарын хүчний төвөөс мэдээллээ. Уг онгоцонд багийн долоон гишүүн зорчиж явсан юм. Албаны хүний мэдээлснээр “Ослоор хүний амь нас эрсдээгүй” гэжээ.

 

Онгоц өчигдөр 22.30 цагт хөөрөөд удалгүй осолдсон байна. Ослын үеийн зургийг хүмүүс олон нийтийн сүлжээнд байршуулсан аж. Гуамын Засаг дарга “Бид энэхүү хэргийг шалгаж байгаа. Бидэнд олон таамаг л байна” гэж хэлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гуамын Засаг дарга Б.Дэлгэрцэцэг
2016-05-19