Чуулганы хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ
2016-05-19

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.   Өнөөдөр, маргааш хоёр өдрийн  чуулганы хуралдаанаар 30  гаруй  хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ганбат Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг, гишүүн Л.Цог Цагаатгах ажлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хуралдааны эхэнд хэлэлцүүлэх санал гаргав. Харин УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх боломжгүй гэлээ. Гишүүн Л.Цог “Би чуулганы хугацаанд 3 хуулийн төсөл өргөн барьсан. Нэгийг нь ч хэлэлцсэнгүй. Хүний амийг 1 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Бид мөн ажлаа хиймээр байна. Цалин авч байгаа юм чинь цагтаа хурлаа хийх хэрэгтэй” гэв. УИХ-ын дарга З.Энхболд “Л.Цог гишүүний хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байсан. Би харин дараалалд оруулсан. Зөвхөн анхны хэлэлцүүлгээсээ эхэлдэг дүрмээрээ явъя. Сайд нар ирэхгүй бол хэлэлцэх асуудлын жагсаалтад орохгүй. Одоо Батлан хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцье” гэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин