Улаанбаатар
”Дорнод” анх удаа улсын аварга боллоо
2016-5-19

 

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын хоёрны өдрөөс эхлэн зохиогдож өчигдөр аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээн нийт 20 баг өрсөлдсөн.

 

Аваргын төлөөх тоглолт "С” хэсгээс нэг, хоёроор гарсан "ДМЮ”, "Дорнод” багуудын хооронд өрнөсөн. Хоёр баг хэсэгтээ 1:1-ээр тэнцсэн тул шигшээ тоглолтод "хайнаа хагалах” учиртай байсан юм. Эхний гоолыг "Дорнод”-ын Э.Отгонбаяр 10 дахь минутад оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Хариу гоолыг 36’ минутад "ДМЮ”-ийн найм дугаартай А.Баттулга торгуулийн цохилтоос оруулсан. Гэвч нэгдүгээр үеийн 40 дэх минутад, хагас шигшээд багаа ялалтад хөтөлөөд байсан 13 дугаартай Ө.Баттулга гоолдож "Дорнод” дахин тэргүүлээд эхэлсэн. Хоёрдугаар үед Д.Нанжид дасгалжуулагчийн хөвгүүд эргэлт хийхийн тулд хэд хэдэн довтолгооны санаачилсан ч гоол оруулж чадсангүй. Харин үндсэн цаг өндөрлөхөөс таван минутын өмнө эсрэг багаас Г.Дуурсах гоол оруулсанаар "Дорнод” өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авч улсын аваргын цомыг анх удаа өргөлөө.

 

Хүрэл медалийн төлөөх тоглолт "ЖЕПРО”, "Вэстерн” багуудын хооронд явагдахад эхний таван минутад "Вэстерн” 2:0- ээр тэргүүлээд эхэлсэн. Хаалагчийнхаа гаргасан алдааг Б.Цогтбаатар 14 дэх минутад цайруулан, торгуулийн цохилтоос тоог 2:1 болгон ойртуулсан. Хоёрдугаар үе эхлээд таван минутын дараа 19 дугаартай Ц.Баттулга тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ цаг мөчид түүний багийн гишүүн С.Баян-Өлзий хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг орхилоо. Ингээд бүх зүйл эсрэгээрээ эргэлээ гэтэл "Вэстерн”-ий О.Амартогтох 56 дахь минутад мөн хоёр дахь шар хуудсаараа торгуулж, хоёр баг адил 10 хүнтэй үлдсэн. Энэ нь "ЖЕПРО”-д сэргэлт өгч 61, 62 хоёр дахь минутад Ц.Баттулга гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа. Урагш довтлохоос өөр сонголтгүй болсон "Вэстерн”-чүүд 72, 74 дэх минутад хамгаалалтандаа алдаа гарган, тооны харьцаа улам холдсон. "Вэстерн”-ээс Э.Тамир 83 дах минутад гоол оруулсан ч 90 дэх минутад тэмцээний шилдэг мэргэн бууч Г.Жаргалсайхан өөрийн хоёр дахь гоолоороо энэ тоглолтод цэг тавьсан. Ийнхүү 2016 оны УАШТ-ний хүрэл медалийг өрсөлдөгчөө 7:3 аар буулган авсан "ЖЕПРО” баг хүртлээ.

 

Шилдэг хаалгач Б.Батсуурь /Дорнод/

 

 

 

Шилдэг хамгаалагч Б.Очирсүрэн /Вэстерн/

 

Шилдэг хагас хамгаалагч Ө.Төрбилэгт /ДМЮ/

 

Шилдэг довтлогч Г.Жаргалсайхан  14 гоол  /ЖЕПРО /

 

2016 оны улсын аварга баг "Дорнод"

 

Улсын аваргын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй "ДМЮ" мөнгөн медаль

 

Улсын аваргын хүрэл медалийн эзэд "ЖЕПРО"

 

 

 

Эх сурвалж: МХБХ

Shuud.mn
Сонин хачин
Woooo nutag:
WOOOO, BAYR HURGYE DORONODIIN BAGTAA. MANAI DORONOD XOKEIGOORCH GARAAD IREH ESTOI DOO. BOKS OTGONDALAI MAANE OLIMPOOS UM DUULGANAA... AMJILT ABARGAA HAMGAALAARAI
2016-05-20
Дорнодын уугуул:
Сайн байна шүү, баяр хүргэе! Дараа жил аваргаа хамгаална шүү.
2016-05-19